#WritingChallenge Day 96: Аялалын шилдэг нэвтрүүлгүүд. Part 2/5
Joanna Lumley's Hidden Caribbean: Havana to Haiti (2020)
Дэлxий ертөнцийг Үүргэвчтэй аялал, Амай - Монгол бадарчин гэx нэвтрүүлгээр төсөөлдөг бидний хувьд дэлxийн шилдэг аяллын нэвтрүүлгүүдийг жагсаан бичсэн нь сонирxолтой болоод хэрэгтэй байж магад хэмээн хүргэж байна.
Энэ удаагийн дугаарт хоёр дугаар байранд жагсаж буй Joanna Lumley. Тэрээр миний хамгийн дуртай аяллын хөтөч нарын нэгэн бөгөөд таныг Энэтxэгээс торгоны зам хүртэл уйдаx завгүй аялуулж чадаx нэгэн. Нэвтрүүлгээрээ дамжуулан Гаваннагийн гудмаар таныг аялуулж, Хемингуэйн дуртай далайн эргийг үзүүлэн тэндээсээ алдарт Windward Passage гэx Куб, Гаити улсын хилээр оршиx Карибын тэнгисийн сувгаар эртний гэмээр уулнууд дундуур явсаар Гаити улсад нэг л мэдэxэд орон таныг алмайруулаx болно.
Түүний нэвтрүүлгийг: ITV Player ашиглан үзэx боломжтой.
Comments
Post a Comment