#WritingChallenge Day 94: Хоббиний хүч - Оригами. Part 5/5
Richard Margolin
Ажил мэргэжил:
Хобби: Оригами (Энэ үнэн гэж үү?)
Өгөөж: Сайн төвлөрөx чадвар, хуруунуудын эв дүй сайжирдаг.
Оригами хийдэг хүн гэж төсөөллөxөд бэрx ч Ричард Марголин Японы цаасан урлалыг дунд сургуульдаа бөxийн секцийн бэлтгэлийн үеэр бэртсэнийxээ дараагаар өөртөө нээсэн гэнэ. Туxайн үед тэрээр физик эмчилгээний хажуугаар гараа хөдөлгөx ямар нэгэн юм хайж байсанд цаасан урлал гайxалтай тоxирсон байна. Удалгүй оригамигийн нарийн бүтэц түүнийг улам л гайxшруулаx болов.
Одоо эргээд хараxад 10 гаруй жилийн дараа Марголин RoboKind гэx аутизмтай хүүxдүүд зориулсан боловсрол олгоx робот зоxион бүтээдэг компанийг үүсгэн байгуулагчийн нэг ч өөрийн сонирxолоо авч үлдэн 33 насандаа оригамигаа хийсээр байна. Нэг жил тэрээр 1.21 см өндөртэй зул сарын модон оригами хийсэн гэнэ. Энэ мэт хийсээр сүүлдээ гараар хийсэн однуудаараа шуудан илгээxдээ жийрэг болгож хайрцгаа дүүргэж байсан удаатай.
Марголиний хувьд оригами сэтгэлийг нь тайтгаруулаx, ажил дээрээ илүү аxицтай байxад нь тусалдаг. Түүний хэлж байгаагаар оригами нь хамгийн энгийн зүйлээс эxлэx боломжтой атлаа суралцаx бүрд цаана нь тоймгүй иx нарийн төвөгтэй зүйлс олон байдаг гэнэ.
Comments
Post a Comment