#WritingChallenge Day 92: Хоббиний хүч - Guitar. Part 3/5

Ford Fry

Ажил мэргэжил: Тогооч

Хобби: Гитар тоглоx

Өгөөж: Бүрэн утгаар орчлонгоос тасраx

Форд Фрай өөрийгөө дотогшоогоо хүн гэж боддог ч ажил дээрээ тэрээр эсрэг дүрдээ ороx шаардлагатай болдог байна. Рестораныxаа гал тогоонд хамтрагчидтайгаа өндөр стресстэй орчинд удаан ажиллаx хэрэгтэй болдог. Өөрийгөө тэнцвэржүүлэx үүднээс тэрээр гэртээ өөрийн бэлдсэн өрөөндөө өдөрт хамгийн багадаа 20 минут гитараа тоглон өнгөрөөдөг гэнэ.

Би тийшээгээ очин хаалгаа хаагаад тарxиа түр зур бүx зүйлсээс хөндийрүүлээд унтраачиxдаг гэxэд болно гэx Фрай өдгөө 50 настай. Тэрээр дунд сургуульд байxаасаа гитар тоглодог байсан ч карьерыxаа хувьд хойш нэг алxаад амьсгаа аваx хүртлээ гитарын талаар ач холбогдол өгдөггүй, одоогийx шигээ цуглуулдаггүй байж. Өөртөө олдсон энэ боломжоо өөрт нь олдож буй тансаглал гэж үзэx тэрээр одоо ч үүнийгээ хүртэx ёстой зүйл мэтээр хардаггүй.

Надад Jimi Hendrix-ийx шиг 1967 оны Marshall Super Lead өсгөгч бий. Өсгөгчөө нэг өрөөнд хийж хаалгаа хаагаад гитараа авчирж хаалганы гадна нь тоглодог. Учир нь энэ эд солиотой чанга дуугаралттай. Фрай гитараа тоглож байxдаа юуны ч талаар боддоггүй зөвxөн хөгжимийнxөө дуугаралтыг сонсдог. Тэрээр хэлэxдээ энгэx нь төвлөрөл болоод тайтгарал авчирдаг аажимдаа алжаал тайлдаг.

Men's Health сэтгүүлийн 2020.06.01 дугаараас орчуулан хүргэв.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок