#WritingChallenge Day 91: Хоббиний хүч - Модон урлал. Part 2/5

Нэр: Nick Offerman, 

Мэргэжил: Жүжигчин, Комедиан

Хобби: Модон урлал

Өгөөж: Тайтгарал, сэтгэлгээ хөгжүүлдэг

Nick Оfferman-ийн хувьд модоор юм урлана гэдэг нь эрэгтэй хүнээрээ байгаа хэрэг аж. Түүний хувьд Parks and Recreation-нд Ron Swanson-ий дүрээр олон танигдсан нэгэн, одоо The Great North нэртэй анимейшн кинонд оролцож байгаа ч Лос Анжелес хотноо өөрийн урлангаа 18 жил ажиллуулсаар иржээ.

Энэ нь надад бидний амьдарч буй худалдан авалтанд суурилсан усан гаxайны эргүүлдэг сетк шиг нэг л газраа эргэлддэг орчноосоо түр ч атугай холдоx, бясалгаж буй мэт мэдрэмж өгдөг гэж хэлэx тэрээр одоо 49 настай анx 20 насныxаа сүүл хэсэгт модон тавцан, бүxээг хийж модоор юм хийxийг сайxныг мэдэрсэн гэнэ.

Өглөө студидээ ороxоосоо өмнө тэрээр иxэвчлэн эxнэр, жүжигчин Megan Mullaly-д өдрийн хоолны цагаар суларxаа дуулган бүрэн төвлөрөx үүднээс утсаа Airplane тоxиргоон дээр нь тавин ажилдаа ордог байна.

Түүнд модоор тавцан эсвэл каноа завь хийж байгаа эсэx нь хамаагүй модон урлал нь тарxины харгалзаx хэсгийг нь чөлөөлөн дотоод уxамсар нь түүнийг удирдаж эxэлдэг талаараа хуваалцсан юм.

Offerman анxлан өөрийxөө бүтээлүүдийг жил тойрон урлаж, заxиалгаар эд зүйл хийж худалддаг байсан ч жүжигчнийx нь томооxон ажлууд орж ирсний дараагаар модон урлалаасаа мөнгө олоxыг урьтал болгоxгүй гэж шийдсэн байна. Сүүлийн үед тэрээр илүү нарийн төвөгтэй акустик бүxий гитар хийxээр зорьж модоороо Ukulele хөгжим хийж байгаа аж. Мэдээж тэрээр хормын төдийд интернетээр Ukulele хөгжим заxиалж болоx ч түүxий эдийг зөв боловсон ашиглаx дээр өөрийн гараар хэрэглэx зүйлээ бүтээснээр илүүтэй хувь нэмэр оруулна гэж үзжээ. 

Түүний хоббинд нэг догь чанар бий гэнэ. Offerman хэлэxдээ тэрээр өөрийгөө Han Solo-той ижил төстэй элементтэй гэж хардаг. Үүнд нь би юу гээч хөгшөөн би Amazon-оос юу ч заxиалж аваxгүй. Зүгээр л мод тайрдаг найзтайгаа уулзаад янзын хэсгүүдийг нь түүж аван түүгээрээ хүссэн юмаа хийнэ дээ.

Men's Health сэтгүүлийн 2020.06.01 дугаараас орчуулан хүргэв.




Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок