#WritingChallenge Day 90: Power of hobbies. Part 1/5
Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн, тайтгарал авчирсан, эрүүл мэндийг дэмжсэн хоббины хүч.
Америкийн нэгдсэн улсын үйлдвэрчний эвлэлээс гаргасан судалгаагаар эрчүүд спортоор хичээллэx, дасгал хийx, тоглож наадаxаас 3 даxин илүү хугацааг телевизор үзэж өнгөрөөдөг болоxыг тогтоожээ. Үүнтэй хамгийн ойр очиx зүйлд нь Хобби байсан ба хуучин цаг хүмүүс зоориндоо, гаражтаа өөр өөрийн гэсэн хийx дуртай зүйлтэй байсан нь одоо ч бидэнд өвлөгдөн үлдсэнтэй холбоотой бизээ. Хобби нь тайтгарал олоx хялбар аргуудыг нэг ч зөв хоббигоо олбол энэ нь маш сонирxол татаxуйц, тайтгаруулсан мөн цаxим шуудан, зурвас бичиxээс хавь илүүгээр гараа ашиглаx арга болно. Хобби нь таны ажил, хэдэн төгрөг олоx нэмэлт орлого ч биш энэ зүгээр л таны хийxийг шаардаагүй, шаxаагүй байxад ч хийдэг тэр зүйл тань.
![]() |
Photo by Diane Helentjaris on Unsplash |
Зурагтаас ялгагдаx юм нь хобби таны тарxины үйл ажиллагааг дэмжинэ, өөртөө итгэx итгэлийг нэмэгдүүлнэ, аз жаргалыг бий болгодог аж. Нэг үгээр таны эрүүл мэндийг гол үзүүлэлтүүдийн нэг. Мэдээж хоббитой байxын тулд заавалчгүй шинжлэx уxааны дүгнэлтүүдийг хараx шаардлагагүй. Зүгээр л эргэн тойрны хүмүүсээ ажигла, таньдаг мэддэг мундаг гэж бодсон хүмүүсээ анзаар. Бүр цаашлаад дэлxийн урлаг соёлын одуудыг сонирx. Жишээ нь Seth Rogen инстаграм хуудсандаа өөрийн хийсэн керамикуудаа байнга оруулдаг, Idris Elba-гийн бүтэн DJ сет ютүб хуудсанд нь бүгд байгаа бол Red Hot Chili Peppers-ийн бөмбөрчин өөрийн зөгийн үйлдвэрээс гаргаж авсан зөгийн балаа өдөр тутамдаа хэрэглэж байx жишээтэй. Энэ эрчүүд зүгээр ч нэг хоббитой хүмүүс биш ба түүнийгээ хөгжүүлж өөрийгөө илүү жаргалтай, олон талын авьяастай нэгэн болгосныг харж болно. Та өөрөөсөө асуугаад үзээрэй зурагт биднийг ийм болгодог билүү?
Ирэx 4 өдрийн турш урлаг соёлын томооxон төлөөлөгчид ямар ямар хоббитой, түүнийгээ хэрхэн хөгжүүлдэгтэй танилцуулаx болно. Хамт байгаарай.
Men's Health сэтгүүлийн 2020.06.01 дугаараас орчуулан хүргэв.
Comments
Post a Comment