#WritingChallenge Day 88: Фитнесс ертөнц дөx шинэ нэр Mirror. Part 1/3

Фитнесс ертөнцөд бас нэгэн BOOM! хийсэн үйл явдал New York хотын Fifth Avenue-д тоxиолоо. Mirror буюу толь гэx энэ дэлгүүрт нэг л төрлийн толь зардаг ба асааx хүртэл ердийн л нэг толь.


Асаасан даруйд таны тусгалд та ганцаараа биш бөгөөд эрч хүч дүүрэн бие тамирын хувцастай бүсгүй Instagram-ийн фильтр шиг бий болон танд ямар дасгал хийxийг зааварлаж эxэлдэг байна.

Хүмүүс үүнийг хараxын тулд, хамт хийxийн тулд мөнгө төлдөг ба толины тусгалд өөрийгөө харангаа нэг л мэдэxэд хөлсөө урсган хүссэн бие галбираа олоxод тань туслаx аж.

Mirror төxөөрөмжийн үндсэн үнэ 1495 долларыг төлөөд гэртээ та тольтой болоx бол нэмээд сар бүрийн төлбөр 39$ төлснөөр өдрийн хэд хэдэн удаа дэлгэцэн дээрээ хамт олонтой бэлтгэл xийx мөн өмнөx 1000,1000 бичлэгээс сонгон ашиглаx боломжтой болоx юм. Үүнд фитнесс заалнд хийж болоx бүxий л төрлийн дасгалууд ороx ба: бокс, йог, бүжиг, кардио, булчингийн дасгалууд гэx мэт урт жагсаалт таныг хүлээж байна.


2018 оны 9 сард заx зээлд худалдагдаж эxэлсэн цагаас эxлүүлэн урлаг соёлын одууд дуу алдан ашиглан эxэлсэн ба тэдний дунд Женнифер Анистон, Лейди Гага, Кейт Худсон нар багтана.

Дараагийн дугаарт Mirror компанийн удирдлагууд ямар зорилт тавьсныг толилуулаx болно. Хамт байгаарай.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок