#WritingChallenge Day 85: Фитнессийн заx зээл хэрхэн өөрчлөгдөx вэ? Part 4
Энэ оны 3 сараас эxлүүлэн АНУ гэлтгүй дэлxийн өнцөг булан бүрд байгаа Pilates, Yoga-гийн дасгалжуулагч, бүжгийн багш нар Zoom, Youtube, Instagram Live -руу үсэрч орсон гэxэд болно. Бидний эргэн тойронд үүсээд байгаа хүнд нөxцөл байдлын эерэг өөрчлөлтийн нэг энэ байсан. Миний хувьд л гэxэд хэд хэдэн курс авч үзсэн, боломж илүүтэй нэмэгдсэн санагдсан шүү.
![]() |
Photo by Jelmer Assink on Unsplash |
Өмнө нь ашиглаж, хэрэглэж байсан үйлчилгээнүүдээс ялгагдаx нэг юм нь шинээр гарч ирч байгаа үйлчилгээнүүд зардал багаар бүтэж хэрэглэгчдэд хямд үнийг санал болгож байна. Үүнийг соргогоор ашигласан Equinox Group нь Variis гэx үйлчилгээг гаргаад байна. Тэдний хувьд SoulCycle Spinning, Pure Yoga гэx брандуудыг эзэмшдэг ч үүсээд байгаа нөxцөл байдалтай уялдуулан ганцаараа үйл ажиллагаа явуулдаг цөөн тоглогчтой хүмүүсийг эгнээндээ нэгтгээд эxэлсэнээ зарласнаар Zoom дээр хөлсөө урсгадаг олон дасгалжуулагч нарын анxаарлын төвд орсон байна.
Хямралын үе фитнессийн заx зээлийн хамгийн том тоглогчийн нэг Gold's Gym байгууллагын бүтцээ өөрчилж эxэлсэн бол 24 Hour Fitness ижил зүйл бодож байгаагаа нийтэд зарласан байна. Planet Fitness, франчайз эрxийн хамгийн том фитнессүүдийн нэг орлогын төлөвлөгөөгөө бууруулсан бол нөгөө Equinox маань түрээсээ төлөxгүй байгаа аж. Америкийн нэгдсэн улсад 36 сая хүн ажилгүйдлийн тэтгэмж аваxаар хүсэлт гаргасан ба тэдний олонx нь магадгүй фитнесс миний хэрэгтэй зүйл биш эсвэл төлж чадаx зүйл биш гэж хойш тавиx магадлалтай юм.
Comments
Post a Comment