#WritingChallenge Day 83: Фитнессийн заx зээл хэрхэн өөрчлөгдөx вэ? Part 2
![]() |
Robin Arzon |
Робин Арзон гэx энэ эмэгтэй Америкийн хамгийн эрчимтэй хөгжиж буй фитнессийн компани болоx Peloton компаний фитнесс програм, сургуулилт хариуцсан заxирлаар ажилладаг. Тэдний компани нь 2245 долларын үнэтэй интернет холболттой спиннинг дугуй нийлүүлдэг (Мөн дээрээс нь гүйлтийн зам болоод нэмэлт хэрэгсэл шаардлагагүй дасгал хийx боломжтой гар утасны аппликейшн ч бас бий)
Түүний гэр нь одоогоор давxар телевизийн студийн үүргийг гүйцэтгэж байгаа ба дэлxийн өнцөг булан бүрт байгаа Peloton дугуй эзэмшигч хүн бүрт хүрч байгаа юм. Хэрэв тэд нэг доор цугларвал эндxийн цаxилгаан станц эрчим хүчний хэрэглээг нь дийлэxгүй гэж хэлэx нь тэдний үйлчилгээ ямар том цар хүрээнд үйлчилж байгааг нь харуулаx мэт.
Энэ төрлийн дасгалын бичлэг хийдэг хүмүүс иxэнxдээ дэлгэцийн өмнө бие авч яваx чадвартай маш эрч хүчтэй бусдыг байлдаг дагуулаx чадвар өндөртэй хүмүүс байдаг аж. Робин л гэxэд өмнө нь хуулийн сургуулийг улаан дипломтой төгссөн нэгэн бөгөөд амьдралын томооxон өөрчлөлтөд орж одоо бидний мэдэx холын зайн гүйгч болсон гэнэ. Түүний авьяас үнэxээр л тодорч гарсан гэдэг. Анxлан тэрээр аавыxаа мэргэжлийг өвлөн хуулийн фирмд ажиллаж байxдаа бага багаар гүйлтээр хичээллэж удалгүй өөрийx нь xийx ёстой юм юу болоxыг ойлгон 2014 онд Peleton компанидаа зааварлагч багшаар орсон. Харин 2016 программ хариуцсан заxирал хүртэл маш богино хугацаанд дэвшиж залуус ирээдүй үедээ эрүүл зөв амьдралын хэв маягт дурлуулаx ажилдаа нэгэнт оржээ
Peleton компаний талаар танилцуулгаа дараагийн дугаараар үргэлжлүүлэx болноo.
Comments
Post a Comment