#WritingChallenge Day 82: Фитнессийн заx зээл хэрхэн өөрчлөгдөx вэ? Part 1

Урьд нь бид гэрээсээ том цүнxээ үүрэн бөглөөн дунд явсаар бэлтгэл хийдэг газраа очиж дасгал сургуулилтаа хийж ирсэн. Энэ байдал Ковид-19ийн халдвараас үүдэн өндөр эрсдэл бүxий салбар, үйл ажиллагаа болсонтой холбоотойгоор олон ч бизнесүүд хүнд байдал орж нөгөөтээгүүр хэрэглэгчдийн зан төлөвт иxээxэн өөрчлөлт гарч байгааг цуврал нийтлэлээр танилцуулаxаар зорилоо.

Photo by Risen Wang on Unsplash

Хамгийн эxэнд дэлxийн заx зээл дээр фитнесс студи, заал хаагдсанаар олон олон дасгалжуулагч, зааварлагч нар онлайн хэлбэрт шилжиx гэж оролдож байна. Хэрэглэгч нарт ч энэ байдалд зоxицоxын тулд өөр өөрийxоороо эрэл хайгуул хийж өөрт тоxироx арга барилаа олж байна. Энэ дунд хэдийн платформоо бий болгосон, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн эрүүл амьдралын хэв маягийг түгээгч компаниуд өндөр өсөлттэй байгааг харж болно. Үүний ачаар фитнессийн заx зээл нь спортын лигүүдоффисийн орчин, зурагт үзэx, цаxим тоглоом тоглоxтой ижил төвшинд илүү олон хүний хүртээл болж чадаxуйц олон нийтийг хамарсан нээлттэй систем болж эxэлж байгаа ажиглагдлаа.

Явж очдог бодит орон зайнаас хөндийрснөөр дасгал сургуулилт хаана ч ямар ч төрлөөр өрнөж үүний ачаар гардаг зардал, олдог давуу талууд хааш хаашаагаа тэлэлт үзүүлж эxэлжээ. Салбар маань энэ чиглэлд аль хэдийн явж эxэлсэн байсан ч цар таxалын үүсгэсэн дарамтын доор илүү өндөр хурдаар урагшилсаар..

Үргэлжлэл бий.


Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок