#WritingChallenge Day 81: Унших нь.

Өдөр болгон нийтлэл бичих нь бодлоо цэгцэлэх их дэмтэй тул энэ блогоийг хөтлөн явуулж байгаа билээ. 

Өнгөрсөн нэг дэхээс эхлүүлэн буцаан номоо уншиж эхэллээ. Унтахаас өмнө орондоо цаг гаргах нь олон талын ашигтай санагдав. Орондоо эрт орно,  хангалттай нойроо авна, нүдээ ядраахгүй, шинэ юм мэдэж авна.  Дор бүрнээ энэ талаар бодно биз. 



Номыг унших аргаасаа хуваалцахад цаасан номоо гэртээ. Kindle ээ гадуур цүнхэндээ. Машиндаа подкаст илүүтэй сонсдогч ч амтанд нь орсон номоо Audiobook хувилбараар нь сонсоод явах дуртай. 

Эхлээд хоёр хуудаснаас л эхлэх хэрэгтэй. Бага багаар нэмэгдүүлэн нойрсмоор болоход шууд унтчих, хамаагүй. Харин айхтар удаан унтаагүй бол буцаад номоо үргэлжлүүлээрэй. Аяндаа дархлаа тогтоно гэдэг шиг унших дуртай болсоор унших бүрдээ сэргэдэг болно. 

Барьж авч уншихдаа зөвхөн шилдэгийг нь л унш. Аав маань хэлж байснаар ном унших нь хүний цагийн их авдаг. Мөн хэрэггүй сонин сэтгүүл уншиж хогоор тархиа хооллохгүй байвал зүгээр. 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок