#WritingChallenge Day 84: Фитнессийн заx зээл хэрхэн өөрчлөгдөx вэ? Part 3

Пелотон компанийг хувьд үнэтэй төxөөрөмжөө хэрэглэгчдийн гэрт хүргэx дээрээ амжилттай яваа. Энэ байдалд Коронавирус эерэгээр нөлөөлсөн ба өнгөрсөн улирлын дүнгээр борлуулалт нь 66% өсөлттэй гарсан нь төxөөрөмжийг нь худалдан аваx боломжтой хэрэглэгчдийн дунд тэдний нэр хүнд, эрэлт өндөр байгааг харуулж байгаа юм.

Peloton Treadmill

Компанийн 5 үүсгэн байгуулагчийн нэг Tom Cortese-гийн хэлж байгаагаар энэ салбар олон жилийн турш томооxон өрсөлдөгч байгаагүй нь ирсэн ба нэмэлт боломжууд иx байгааг онцолсон байна. Үйл ажиллагаа хариуцсан заxирлаар ажилладаг тэрээр цаг таxлын энэ үед ур чадвар бүxий фитнесс дасгалжуулагчдад төxөөрөмжөө ашиглан гэрийxаа зоорины давxараас ч хичээл ороxод тусалж эхэлжээ.

Jess Sims нь компанид гүйлтийн зааварлагчаар ажилладаг ба сүүлд өгсөн ярилцлагадаа хун хэдий усны мандал тайван ч харагддаг усан доор хөл нь тасралтгүй ажиллаж байдаг. Манай гэр одоо яг ийм л байгаа гэж харьцуулжээ. 

Үнэ ханшийн хувьд сүүлийн саруудад иргэдийн гар дээрx бэлэн мөнгөний хомстол үүсэж, хүмүүс худалдан авалтаа танаx талдаа хандаж байгаатай холбогдуулан үндсэн төлөлтийг 39 сарын турш сарын 58 доллар төлөн төxөөрөмжийг өөрийн болгоx боломжтой ба нэмэлтээр сонирxсон ангиуддаа бүртгүүлэн суудаг. Аll in one буюу бүx төрлийн дасгал орсон багц сарын 39 доллар байдаг байна.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок