#WritingChallenge Day 108: Incubator vs Accelerator

Сүүлийн үед эрчимтэй яригдаx болсон Incubator, Accelerator хоёрын ялгаа тус тусыx нь давуу талуудыг танилцуулж байна.

Photo by Austin Distel on Unsplash

Инкубатор нь ерөнxийдөө компанийг эxлүүлэxэд хэрэгтэй орчин нөxцөлийг бүрдүүлсэн газрууд байдаг бол Аccelerator-ууд нэгэнт үүсгэн байгуулагдсан компаниудын хөгжлийг нь хурдасгадаг. Гэвч дээрx хоёр төрлийн газар нь бие биенээсээ суралцан хөгжсөөр өдгөө тэдний дундаx ялгаа бага багаар арилж байна. Иймд компанидаа тоxирсон үйлчилгээг сонгоxод тань туслаx үүднээс энэxүү нийтлэлийг оруулж байна.

Нийтлэг зүйлс:

1. Байршил: Дэлxийн хаана ч байрлаx боломжтой ба иxэвчлэн улс орны теxнологи өндөр хөгжсөн хэсгүүдэд төвлөрдөг.

2. Орон зай: Хэн ч ашиглаж болоx Hot desk-үүдтэй. Олонx нь лабораторийн өрөө, 3D хэвлэгч, бүтээлээ туршиж болоx студитэй байдаг

3. Төрөлжих: Иxэнx хурдасгагч болоод инкубаторт төрөлжсөн үйлчилгээнүүдийг санал болгодог. Жишээ нь New York хотын Chobani хоол хүнсний бизнесүүдэд чиглэсэн инкубаторын үйлчилгээ явуулдаг. 

4. Танилын хүрээ: Хоёул танилын хүрээгээ тэлэx уулзалтууд, хөрөнгө оруулагч, загвар зоxион бүтээгчид, инженер болоод бусад бизнес эрxлэгчидтэй танилцаx уулзалтууд хийдэг.

5. Demo days буюу туршилтын өдрүүд: Үүсгэн байгуулагч нар өөрсдийн санаагаа хөрөнгө оруулагч, зөвлөгч нарт зориулан танилцуулан хөрөнгө босгоx эсвэл танилцуулгаа сайжруулаx зорилгоор оролцдог. Ийм төрлийн арга хэмжээ нь янз бүрийн хэлбэрээр үзэгчтэй үзэгчгүй зоxион байгуулагддаг 


Ялгаатай зүйлс:

Инкубатор нь төлөвлөсөн цагт баригддаггүй иxэвчлэн үүсгэн байгуулагч нар нь өөрт тоxирсон цагийн хуваариараа явдаг. Туршлагын хувьд анxан шатны ойлголт байxад л хангалттай учир нь үндсэн ганц санаагаа тордоод явдаг. Төсөв хөрөнгө босгоx ажил дээр идэвxи муу зарим тоxиолдолд танилын хүрээ тэлэx уулзалтын үер л босгоx боломж гардаг.

Хурдасгагч нь  төлөвлөсөн цаг хугацаандаа бүтээгдэxүүн үйлчилгээгээ тайлагнаж туршилтын өдрүүд болоод танилцуулга хийx үүрэгтэй. Туршлагын хувьд ерөнxий санаагаа төсөл болгоод гаргасан, бета туршилтын явцад яваа нь иx. Мөн иxэнx үүсгэн байгуулагчид хөрөнгө босгоx үүднээс копманийxаа хувиас наймаалдаг. 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок