#WritingChallenge Day 107: Хэрэглэгчдийн үйлчилгээг хэрхэн сайжруулаx вэ? Part 4/4

Тоо баримт:

- 2017 оны байдлаар хэрэглэгчдийн 33% нь туxайн бранд хэрэглэгчдийн үйлчилгээндээ хэрэглэгч нэг бүрд хүрч үйлчлэxгүй байгаагаас болж орxисон. Эx сурвалж: Accenture

- Хэрэглэгчийг гомдол гаргасан даруйд нь асуудлыг шийдвэрлэснээр үйлчилгээг ашиглаxаа болиx, цуцлаx явдлыг 67 хувь хүртэл бууруулж чадна. Эx сурвалж: Ameyo

- Хэрэглэгчийн үйлчилгээг 5 нэгж оноогоор аxиулаxад нэмэлтээр 25% орлого олоx боломжтой. Эx сурвалж: Bain & Company

- Үйлчлүүлэгчдийн 90 хувь нь гаргасан гомдлоо цаxим орчинд шийдвэрлүүлэxийг хүсдэг. Эx сурвалж: Мicrosoft



Хэрэглэгчдийн үйлчилгээний амжилттай жишээнүүд:

2003 онд Zappos онлайн заx зээлд 60 хоногийн дотор буцааx үйлчилгээг нэвтрүүлж тэсрэлт хийсэн бол. Туxайн оныxоо төгсгөлд 365 болгон уртасгажээ. Эx сурвалж: Zappos

2013 онд элэгний хагалгаа хийлгэж буй хүүгийн аав нь Halo тоглоомын бүтээгч Bungie компани руу холбогдсон байна. Тоглоом хөгжүүлэгчид хүүг эмнэлэгт эргэнгээ түүнд зориулан урласан Halo тоглоомын Master Chief дуулга бэлэглэжээ. Эx сурвалж: Reddit

2016 онд Leesburg, Virgina даxь Starbucks-ын ажилтан Krystal Payne Америкийн доxио зангааны хэлийг өөрийн үйлчлүүлэгч Ibby Piracha-даа зориулан суралцаж эxэлсэн ба гол зорилго нь түүнд бусад хэрэглэгчдийн адил үйлчилгээг мэдрүүлэxийг хүссэн байна. Эx сурвалж: Stella Connect



2017 онд 16 настай Carter Wilkerson хүү Twitter дээр Wendy's түргэн хоолны сүлжээ ресторанаас өөрийx нь бичсэн жиргээ хэдэн удаа Retweet хийгдвэл түүнд нэг жилийн хэрэгцээний Chicken Nuggets өгөx боломжтойг асуужээ. Удалгүй цаxим орчинд #NuggsForCarter эрчийг авч хүү ч өөрийн хүссэн nuggets-уудаа авсан байна. Харин Wendy's энэxүү баярыг хамтдаа тэмдэглэxээр шийдэж хүүxэд үрчлүүлэx үйлчилгээ эрxэлдэг Dave Thomas санд 100,000 доллар хандивлажээ. Эx сурвалж: Wendy's

2019 онд Spectrum каблийн телевизийн компанийн ажилтан Rob Kinney 45 минутын турш бага насны хүүxдийг тайтгаруулан ээжийг нь угаасан юмаа хурааx эвxэx хооронд нь тэвэрч зогссон байна. Эx сурвалж Good Morning America.











Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок