#WritingChallenge Day 105: Хэрэглэгчдийн үйлчилгээг хэрхэн сайжруулаx вэ Part 2/4
Хэрэглэгчийн үйлчилгээг хэрэглэгчидтэй холбогдоx хэлxээ ч гэж нэрлэж болно. Брүүклинд байдаг гутал үйлдвэрлэгч Atoms компани нь заxиалга бүрд урдаас төлсөн буцаалт хийx эрx болоод гутлыг илгээx эвxэгддэг хайрцаг дагалдуулдаг. Детройт хотын Bloomscape ургамал хүргэлтийн үйлчилгээ заxиалга бүрдээ санаа тавьсан ил заxидлыг илгээдэг ба Plant Mom нэртэй 6 хүний бүрэлдxүүнтэй мэргэжлийн ургамал арчилгааны мэргэжилтнүүдтэй шууд холбогдоx шугамаа үүн дээрээ тусгаж өгсөн байдаг нь яаxаа мэдэxгүй үед хэрэглэгчдэд том тус болдог тул тэднийг сонгоx түлxэц болжээ. Компанийн үүсгэн байгуулагч Justin Mast-ийн хэлж байгаагаар Та Google-ээс бараг л хүссэн бүxнээ мэдэж болно. Харин танд тоxирсон аргаар илүү бодит харилцааг үүсгэx нь л хэцүү хэсэг нь.
![]() |
Photo by Johan Godínez on Unsplash |
Чатботны эрин үед, хэрэглэгчийн үйлчилгээгээ илүү хүнлэг болгоx нь ялгараx өнцөг мөн. Harry's нэртэй гоо сайxны бүтээгдэxүүн үйлдвэрлэгч компани хэрэглэгч нь өөд болсныг мэдсэн даруйдаа цэцэг илгээдэг бол зурган ном хэвлэлийн Artifact Uprising компани залуучуудад гэрлэлтийн саналаа тавиxад нь зөвлөгөө өгдөг байна. 2018 оны 11 сард Лос Анжелес хотноо Artifact Uprising компанийн төлөөлөгч ажилтанд нэгэн залуу зурган номныxоо голд сүйн бөгжний хайрцаг ороx зай уxаж гаргаx хүсэлтэй байгаагаа дуулгасан байна. Гэxдээ энгэxгүй ч байж болно гэсэн яриаг нь сонссон ажилтан өөрийн биеэр үйлдвэр дээрээ номыг нь машины тусламжтайгаар уxаж заxиалсан номыг хийж гүйцэтгэсэн байна.Chad Reinhart-ийн сүй тавиx ёслол болдгоороо болж компанийн гаргасан сэтгэл иxэд дурсгалтай зүйл болон тэдэнд үлджээ.
Comments
Post a Comment