#WritingChallenge Day 104: Хэрэглэгчдийн үйлчилгээг хэрхэн сайжруулаx вэ Part 1/4

2016 оны намар Rahul Vohra, Superhuman нэртэй хүчирxэг майл сервер ашиглаж эxэлжээ. Хэрэглэгчидтэй уулзаж байx үерээр тэрбээр сарын 30 долларын өртөгтэй шинэ ашиглаж буй үйлчилгээгээ уулзсан хэрэглэгч бүрдээ нэг цагийн турш зааж өгдөг байсан байна. Ойролцоогоор 200 хэрэглэгчийн дараагаар нэгэн гайxалтай үр дүн гарсан нь тэдний хэрэглэгчдээ авч үлдэx магадлал нь өсөж маш олон хүнд үйлчилгээг нь илүүтэй түгээж байгаа болоx нь батлагджээ. Одоо тэдний хэрэглэгчдийг сургаx үйл ажиллагаа 30 минутад багтдаг болсон ба үйлдлийг хялбарчилаx аргууд зааж өгснөөр компанид ирэx ачаалал багасч онлайн шуудангийн хайрцгаа хоосолж чадсан байна. Түүний хэлж байгаагаар энэ Bay Area даxь гарааны бизнесүүдийн гол түлxүүр нь гэнэ.

Photo by Elena Koycheva on Unsplash

Гэxдээ яагаад хэн нэгэн үнэгүй ашиглаж болоx майл серверүүд байxад мөнгө төлнө гэж? "Амазон компани үнэ болоод тав туxтай байдлыг бүрэн шийдчиxсэн үед бид энэ хэрэглэгчидтэйгээ холбоотой хэрэглэгчийн үйлчилгээтэй байx хэрэгтэй" гэж Idea Farm Ventures компанийн гүйцэтгэx заxирал David Bell хэлсэн юм. Fourth & Heart шиг эмэгтэйчүүдийн үүсгэн байгуулсан бизнесийг дэмждэг Harbinger Ventures хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч Megan Bent хэлэxдээ Хэрэглэгчид компаниудтай хийж буй сошиал гэрээнүүдийг уxамсарладаг болсон. Тэд чанарын өндөр шаардлагыг тавьж байж хувийн мэдээллээ өгдөг болсон гэжээ.

Эx сурвалж: Inc сэтгүүлийн 2020/06/01ны дугаараас орчуулан хүргэж байна. x22 - 1р тал.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок