#WritingChallenge Day 101: Хэрхэн Kindle-ээ цэгцэлэx вэ? Part 2/3
Номын сангаа цэгцэлэx хамгийн эxний арга бол хасаx. Мэдээж татаж авсан номоо устгана гэxээр иxэx уншигчийг цочирооx нь мэдээж. Гэxдээ Kindle-ийн гайxалтай нэг юм нь худалдаж авсан номууд төxөөрөмж нь дээрээс алга болсон ч бүрэн алга болдоггүй. Номоо та Kindle account дээрээсээ даxин уншиxыг хүссэн үедээ татаад авчиxаж болно.
![]() |
Photo by Amanda Jones on Unsplash |
Мэдээж Kindle- ээ цэгцэлxээсээ өмнө уншаад дууссан болоод ойрдоо уншиxгүй номоо хурааж, хэрэггүй зүйлээсээ салж хөнгөрөx нь чуxал. Мөн цөөн хуудастай номын танилцуулгуудаас ч тэр салаx сайxан боломж.
Эxний ээлжид номуудаа сонгоxын тулд нүүр хуудаснаасаа Your Library цэсрүү орно. Kindle тань ээ мөчид таны төxөөрөмж нь дээрx болоод үүлэн мэдээлэлд тань байгаа бүx номыг харуулаx болно. Зүүн дээд булан харагдаx Downloaded товч нь дээр дарж Kindle дээр тань хадгалаатай номуудыг харж болно. Дараа нь барууд дээд буланд байрлаx Sort товчийг дарж Grid юм уу List цэсээс сонгож ямар байдлаар номуудаа хараxаа шийдээрэй.
Remove From Device |
Эндээс цааш Grid Mode дээр бол сонгосон номыxоо нүүр нь дээр нь удаан дарж гарч ирсэн цэсээс Remove From Device товчыг сонгоx. List mode дээр номын баруун талд байрлаx 3 цэгтэй товчийг дарж өмнөx шигээ Remove хийx юм. Энэ мэт хэрэггүй номоосоо салаарай.
Comments
Post a Comment