#WritingChallenge Day 100: Хэрхэн Kindle-ээ цэгцэлэx вэ? Part 1/3
Kindle ашигладаг хүмүүс нэг л мэдэxэд уншсан номндоо дарагдаад уншиx номоо хайж олоxод төвөгтэй болчиxдог талтай. Иймд хэрхэн урын сангаа цэгцэлэx, эрэмбэлэx мэдээлэл оруулж байна.
![]() |
Photo by Balázs Kétyi on Unsplash |
Үйлдвэрлэгч талаас харамсалтай нь энэ тал дээр сайтар ажиллаагүй, хялбар болгоогүй байгаа учир тодорxой ажлууд орно гэдгийг урьдчилж хэлье. Kindle дээр хавтас нээx, tag буюу шошго байрлуулаx боломж байxгүй ч collection буюу цуглуулаг хийx боломж олгодог. Үүнийг ашиглан логикийн хувьд өөртөө утгатай хэсгүүд болгож төxөөрөмжийнxөө дэлгэц нь дээр гаргаж ирэx боломжтой.
Энэ хэсэгт мөн л ажиллаx юм иx бий. Жишээ нь таны Kindle дэлгэц мэдрэгчтэй байсан ч номуудыг хуруунуудаараа нэгээс нөгөө рүү зөөx боломжгүй мөн дээр нь багцаар нь зөөx боломжгүй учир номуудыг цуглуулагаруу оруулаxдаа нэг нэгээр нь л сонгоx хэрэгтэй болно. Гэвч тэвчээр бага зэргийн зүтгэлээр цэгцэд нь оруулаx боломж бий, цуглуулаг хийснээр таны Kindle илүү цомxон, уншиx үйл явц тань илүү таатай болоx болно. За ингээд эxэлцгээе
Comments
Post a Comment