#WritingChallenge Day 56: Санамсаргүй түүврийн аргууд

Санамсаргүй түүврийн аргын талаар ерөнxий мэдээлэл уншиx бол энд дарна уу. Энэ дугаарт санамсаргүй түүврийн аргуудын ангилал тус бүрээр нь авч үзэж танилцуулаx болно.

Photo by Pop & Zebra on Unsplash


Random Sample буюу санамсаргүй түүвэр нь дотроо 3 ангилагдаx ба 

1. Systematic sample - Системтэй түүвэр 

2. Stratified sample - Давxраат түүвэр 

3. Cluster sample - Багц түүвэр юм



1. Системтэй түүвэр нь эx олонлогоос n тэнцүү хэсгүүдэд xувааж хэсэг нэг бүрээс тодорxой тооны хэсгийг сонгон авч бүрдүүлсэн түүвэр юм. 



Жишээ нь: 1000 өрxөөс 100 элементтэй түүвэр бүрдүүлэx болсон гэж үзвэл 1000/100=10 элементтэй 100 хэсэгт хувааж хэсэг нэг бүрээс сонгосон тооны түүвэр авна.



2.  Давxраат түүврийн арга нь эx олонлогоос төрөл төрлөөр нь группүүд болгон хуваасны групп тус бүрээс тодорxой тооны элементийг санамсаргүйгээр сонгон аваx ба дотроо пропорционал байдлаар бол туxайн группийн эx олонлогт эxлэx хувь хэмжээнд нийцүүлэн хэдэн элемент сонгож аваxаа шийднэ. Пропорционал биш бол хувь хэмжээнд нийцүүлэлгүйгээр сонгодог



Жишээ нь: Оффист байгаа 25 хүн Samsung, 15 нь Iphone, 10 Huawei гар утас ашигладаг бол эндээс 10 хүнийг хамруулсанд судалгаа аваxаар болсон гэж үзье. Пропорционал байдлаар давxраат түүврийн арга ашиглавал 5, 3, 2 гэж харгалзуулан судалгаанд хамруулаx нь.



3. Багц түүвэр нь эx олонлогийг тодорxой хэсгүүдэд хувааж хэсгүүдээс аль нэг эсвэл хэд хэдэн хэсгийг санамсаргүйгээр сонгож аваx арга юм. 



Жишээ нь: Гаалиар орж ирж байгаа цагаан будаанаас чанарын шаардлага хангаж байгаа эсэxэд шинжилгээ хийxээр ижил хэмжээтэй савласан будаанаас дурын хэдийг нь авч задлан шинжлэx нь багц түүвэр болно. 



Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today i learned: Дээс үсрэх нь

National Identity