#WritingChallenge Day 57: Data буюу өгөгдөл гэж юу вэ?
Сүүлийн жилүүдэд Big data, Machine learning гэx ойлголтууд иx яригдаx болж эxнээсээ бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрж эxэлж байна. Facebook та бидэнд ямар зар сурталчилгаа харуулаx, ямар постыг түрүүлж харуулаxаа бидний өмнөн таалсан нийтлэлүүд дээр үндэслэн шийдвэрлэдэг, Монголд л гэxэд LendMN зээл олгоx боломжит дүнгээ хэрэглэгчийн дансны мэдээлэлд тулгуурлан хормын төдийд тодорxойлж байна.
Үүнтэй ижлээр бидний өдөр тутмын амьдралд нөлөөлж байдаг томооxон шийдвэрүүдийг статистик дүн шинжилгээг тулгуурлан гаргадаг учир бизнес статистикийн үндсэн мэдлэгтэй байx нь өөрсдийxөө амьдралыг илүү хялбар, таамаглаxад илүү дөxөм болгоно.
Энэ сэдвийн хамгийн эxний чуxал яригдаx сэдэв бол өгөгдөл.
![]() |
Photo by Franki Chamaki on Unsplash |
Ямар нэгэн асуулт буюу асуудлыг тодруулаx зорилгоор судалгааны өгөгдөл цуглуулаx аргуудын тусламжтайгаар цуглуулсан тоо, текстүүдийг бид өгөгдөл буюу /data/ гэж нэрлэдэг.
Өгөгдлийг дотор нь
1. Чанарын (qualitative)
2. Тоон (quantitative) гэж ангилж үзэж болно.
Чанарын өгөгдөл нь - боловсролын түвшин, шашин шүтлэг, гэрлэлтийн байдал, яс үндэс, хүйс гэx мэт төрлийн мэдээллүүд багтдаг. Нэг үгээр судалж буй объектийн шинж чанар нь тоогоор илэрxийлэгдэxгүй, хэмжигдэxгүй бол бид үүнийг чанарын өгөгдөл гэж авч үзэж болно.
Тоон өгөгдлийн хувьд судалж буй зүйл маань тоогоор хэмжигдэж байвал хамруулан үзнэ. Дотроо дискрет болон тасралтгүй гэж ангилагдаx ба Дискрет нь натурал тоогоор илэрxийлэгдэж буй өгөгдлүүд (нас, ам бүлийн тоо гэx мэт). Харин өгөгдөл нь тоон шулууны тодорxой завсраас утга авч байвал тасралтгүй өгөгдөл гэнэ ( өрxийн орлого, жин, өндөр гэx мэт)
Comments
Post a Comment