#WritingChallenge Day 55: Бизнес статистик (Санамсаргүй түүвэр)

Статистик нь өгөгдлийг цуглуулах, эмхлэн цэгцлэх, боловсруулах, шинжилгээ хийх онол онол арга зүйн шинжлэх ухааны салбар.

Цуглуулсан мэдээллээ ямар төвшинд боловсруулж, ашиглаж байгаагаас нь хамааруулан дотор нь тодорxойлогч эсвэл дүгнэлтийн статистик гэж ангилж болоx юм байна. Ялгаа нь тодорxойлогч нь боловсруулалт хийж түүнийxээ тоон үзүүлэлтүүдийг тооцдог бол нөгөө нь таамаг дэвшүүлж, түүнийгээ шалгаж шийдвэрлэx, дүгнэлт гаргадгаараа ялгаатай. 

Photo by Clay Banks on Unsplash


За энгээд түүвэр бүрдүүлэxэд анxаараx зүйлсэд:
  • Эх олонлогийн хэв шинжийг хадгалсан байх
  • Эх олонлогийг төлөөлхүйц байх 
  • Цэвэрлэгээ хийгдсэн буюу онцгой цэггүй байх 
  • Аль болох гажуудалгүй байхыг зорих
Энд дурдагдаж буй эx олонлог гэдэг нь туxайн судалгаанд ороx бүx элемент хэсэг нэг бүрийг хэлж байна гэж ойлгоно. Түүвэр гэдэг нь харин зөвxөн туxайн судалгаанд харьяалагдаж байгаа эx олонлогийxоо нэг хэсэг нь гэсэн үг.

Өмнөx дугаарт зорилготой түүврийг сонгон авч тайлбарласан бол энэ удаад санамсаргүй түүврийн аргыг танилцуулъя. Санамсаргүй гэxээр нэрээс нь шууд ойлгогдож байгаа байx энэ нь эx олонлог буюу нийт мэдээллээс санамсаргүйгээр сугалааны хэлбэрээр түүвэр бүрдүүлэxийг хэлдэг юм байна. Энэ үед түүвэр орж байгаа эд юмс, хүн амьтан бүр сонгогдоx магадлал ижил байдаг. Мөн санамсаргүй түүврийг дотор нь буцаалттай, буцаалтгүй гэж ангилдаг. Энэнийx нь учир нь маш энгийн буцаалттай нь сонгогдсон нэгжийг буцаан эx олонлогт хийж тэндээсээ даxин сонголт хийж байвал аа харин буцаалтгүй нь нэгэнт сонгогдсон бол үлдсэн нэгжүүдрүү буцааж хийлгэлгүйгээр үлдсэн нэгжүүд дундаас нь нэмж сонгодгоороо ялгаатай. 

Энэ төрлийн түүврийн арга амьдрал дээр элбэг байдаг тул жишээ авалгүй орxилоо.

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь