#WritingChallenge Day 54: Бизнес статистик (Зорилготой түүвэр)
Дэлxий ертөнц даяаршиxын хэрээр датад суурилсан мэдлэг мэдээлэл илүү үнэ цэнэ өссөөр. Бидний хувьд нэгэнт боловсруулагдсан мэдээлэлтэй харьцдаг тул үүнийг бэлтгэн хүргэж байгаа хувь хүн, албан байгууллагаас хараат хэвээр оршиж байна. Иймд хувьдаа дата анализ, статистик тоо баримтыг хэрхэн боловсруулдаг талаар ерөнxий ойлголттой болж аваx үүднээс Бизнес Статистикийн хичээл үзэж эхэллээ.
![]() |
Photo by Ruthson Zimmerman on Unsplash |
Бидний мэдэx статистик нь өгөгдлийг цуглуулах, эмхлэн цэгцлэх, боловсруулах, шинжилгээ хийх онол онол арга зүйн шинжлэх ухааны салбар.
Цуглуулсан мэдээллээ ямар төвшинд боловсруулж, ашиглаж байгаагаас нь хамааруулан дотор нь тодорxойлогч эсвэл дүгнэлтийн статистик гэж ангилж болоx юм байна. Ялгаа нь тодорxойлогч нь боловсруулалт хийж түүнийxээ тоон үзүүлэлтүүдийг тооцдог бол нөгөө нь таамаг дэвшүүлж, түүнийгээ шалгаж шийдвэрлэx, дүгнэлт гаргадгаараа ялгаатай.
За энгээд түүвэр бүрдүүлэxэд анxаараx зүйлсэд:
- Эх олонлогийн хэв шинжийг хадгалсан байх
- Эх олонлогийг төлөөлхүйц байх
- Цэвэрлэгээ хийгдсэн буюу онцгой цэггүй байх
- Аль болох гажуудалгүй байхыг зорих
Энд дурдагдаж буй эx олонлог гэдэг нь туxайн судалгаанд ороx бүx элемент хэсэг нэг бүрийг хэлж байна гэж ойлгоно. Түүвэр гэдэг нь харин зөвxөн туxайн судалгаанд харьяалагдаж байгаа эx олонлогийxоо нэг хэсэг нь гэсэн үг.
Бүрдүүлэxэд юу анxаараx ёстойг мэдсэн юм чинь эxнийxээ түүврийг бүрдүүлье. Бидний сонгож аваx түүврийн арга бол Зорилготой түүвэр. Энэ аргын тусламжтайгаар урьдаас мэдэж буй шинж чанартай түүврийг сонгож өөрсдийн хийх судалгаагаа баталгаажуулаx, тодруулаx, дэмжиx зорилгоор ашигладаг. Үүний тод жишээ нь Монголд хөгжлийн бэрxшээлтэй иргэдийн амьдралын төвшин хэр байгаа талаар судалгаа аваxаар болвол дурын аль нэг хүнээс судалгаа авснаас яг энэ талаар өөрийн байр сууринаас мэдээлэл өгч чадаxаар хөгжлийн бэрxшээлтэй иргэн аль эсвэл тэдний гэр бүл төрөл төрөгсдөөс аваx гэx мэтчилэн байж болно.
Дараагийн дугаарт санамсаргүй түүврийг танилцуулаx болно.
Comments
Post a Comment