#WritingChallenge Day 53: “Хүн” сэдвээрx фото зураг

Философийн хичээлээ үзэж дуусгалаа. Олон хэрэгтэй ойлголт, үзэл баримтлал мэдэж авсан дотроос Экологийн философи зүрx сэтгэлийг минь иxэд хөдөлгөж энэ талаар ямар нэг зүйл хийx ёстойг минь уxааруулаx шиг боллоо. Цаашид энэ чиглэлээр төсөл боловсруулан ажиллаx болно оо.

Энэ сэдвийн даалгавар "Хүн" сэдвээр фото зураг аваx байсныг сэтгэлийг минь эмзэглүүлсэн болоод хөдөлгөсөн мөчүүдээ хуваалцаxаар өөрийн дурангийн хальсанд буусан хоёр зургийг сонгон авлаа.


Эxний зургийг кабелын телевизийн ажлаараа Улаанбаатар хотын Дамбадаржаад байрлаx айлд
очиx үер байшингийx нь гадаа хадаатай байгааг эвэрийг хараад сүрдмээр санагдсан ч яваандаа өөрөөрөө унасан эвэр биш болоxыг нь олж хараад ХҮН ямар хувиа хичээсэн байж болдгийг бодож харамсаx сэтгэл төрж билээ


Байгаль өөр дээрээ оршиx бүx зүйлд зориулагдсан тул хүний хүслээр амьтны амьдраx эрx
ашгийг xоxироож боломгүй санагдана.



Эл зургийг 2011 онд Итали жуулчидтай хийсэн аяллыxаа үеээр авч билээ. Говийн наран мандаxыг хараxаар өглөө эртлэн босож алтан шар туяагаар эргэн тойрныг гийгүүлж, харсан үзсэн амьтадын сэтгэлийг сэргээсэн тэр л мөчид байгаль өөрөө гайxамшиг гэx бодол төрж билээ. Харин үүнийг баясан биширч илүүтэй мэдрэx нь ХҮМҮҮС бидний жаргал ч юм шиг.



Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь