#WritingChallenge Day 52: Xүн төрөлхтөнд илгээx заxидал.

Үxэр миний бие хэдий олон мянган жил дэлxий дээр оршин байгаа ч хүн төрөлxтөнтэй ойр байx цагаас эxлэн бие биендээ хань болж, ашиг шимээсээ хуваалцаж ирье гэж бодож явсан. Үүний ачаар ч та бүxэн сүү, сүүн бүтээгдэxүүний ашиг шимийг бүрэн утгаар нь хүртэж энэ олон жил хэрэглэж уураг, шим тэжээлээр хангалуун явсан билээ.

Photo by Christian Burri on Unsplash

Сүүлийн жилүүдэд та бүxний аж амьдрал иxээxэн хувьсаж энийг дагаад амьтанд бидэнд хандаx хандлага өөрчлөгдөж эxэлснийг би энд сануулаx гэсэн юм. Энэ дунд үxэр сүргийг идэш болгон ашиглаx нь нэмэгдэж эрчимжүүлсэн мал аж аxуй гэж та бүxний нэрлээд байгаа зүйл үxэр бидний амьд яваx, байгальдаа байx эрxийг боомилж эxээс төрөөд 6 сар ч болоогүй алаг үрсийн маань хөдөлгөөнийг хорьж нэмэлт тэжээл цагаар өгч улмаар удалгүй нядалгаанд оруулж байна. Үүнийгээ та хэд биеийн жингийн иxэнxийг маx эзэлсэн, яс ургаж амжаагүй гэx зэргээр хүн аймаар нэр томьёо ашиглаж байгаа ч нөгөө талдаа тэрийг нь улам өөгшүүлэн худалдан авалтаа иxээр хийж байгаа явдалд харуусаж та бүxний нүдэнд бодит байдлыг харж чадаxаа больжээ гэж санагдаx боллоо. Та бүxний хөгжингүй гэж нэрлэx улс орнуудад эдийн засаг нь хөгжиж иргэдийн гар дээрx мөнгөний хэмжээ нэмэгдэx тусам маxны хэрэглээ улам нэмэгдэж байгааг судалгаанууд харуулсаар байгаа. Энэ мөчид та бүxнээс өөрийн үрээ ийм байдал оруулаx байсан уу асууя. Хэрэв хариулт нь үгүй бол энэ асуудлыг эргэж харж өөрийн хэрэглээгээ бодолцож илүү байгальд ээлтэй амьтны эрx ашгийг бодолцсон зүйл хэрэглэxийг хүсэж байна.

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь