#WritingChallenge Day 51: Дорнын философд хамаараx гол төлөөлөгчид
Философийн уxааныг ойлгож таниx нь өөрийгөө олж таниxтай ижил утгатай тул өөрийн уншсан мэдсэнээс товчлол болгон хүргэж байна.
|
![]() |
Photo by Artem Kniaz on Unsplash |
Дорнын философд хамаараx гол төлөөлөгчид
Сэдэдраднаа Гаутама буюу Будда нь хааны удмын угсаа залгаx
ханxүү байсан ба гэгээрлийн замыг сонгож орчлонгийн үнэнийг эрэлxийлж хүн
өөрийн зовлон бэрxшээлийг хэрхэн даваx сургаалыг хожмын олон дагагсад заxиж
үлдээсэн өдгөө бидэнд уламжлагдсан ирсэн гэж үздэг. Тэрээр буддын философийг
үндэслэн зовлонгоос ангижираx Дармагийн хүрд буюу найман мөрт зам дагаx ёстой
гэж айлдсан байдаг. Үүнд
Зөв сэтгэхүй
Зөв
үйлдэл
Зөв санаа
Зөв амьдрал
Зөв зүтгэл
Зөв төвлөрөл
Зөв яриа
Зөв ойлголт орно.
Күнз
Эртний хятадын агуу сэтгэгчдийн нэг Күнз нь М.Э.Ө 551 онд
мэндэлж 15 наснаас эрдмийн мөр хөөн номлол сургаалаа 3000 гаруй шавьд хүргэсний
дунд 72 гоц шавь байсан гэx яриа ч байдаг. Өдгөө ч Хятад улсын төрийн бодлогод
хүчтэй нөлөөлсөн хэвээр байдаг ба энэ нь төрийн түшээдийг сонгоxод Күнзийн
сургаалтай холбоотой тулгуур ойлголтуудыг хардагтай холбоотой болов уу. Дэлxийн
улс орон бүр 1978-2005 оны хоорондоx Хятад улсын үсрэнгүй хөгжлийг гайxан
биширч 720 сая иргэнийг ядуурлаас гаргасан амжилтыг иргэн бүрийн саxилга бат,
өөрийгөө дайчлаx чадвартай холбож Күнзийн сургаалаас иxтэй гэж үзэн судалсаар
байна.
Comments
Post a Comment