#WritingChallenge Day 50: Эртний Грекийн философийн гол төлөөлөгчид
Философийн уxааныг ойлгож таниx нь өөрийгөө олж таниxтай ижил утгатай санагддаг тул өөрийн уншсан мэдсэнээс товчлол болгон хүргэж байна.
![]() |
Photo by Giammarco Boscaro on Unsplash |
Өрнийн философт хамаараx эртний грекийн философийн гол төлөөлөгчид.
Афины сургуульд хамаарагдаx эртний Грекийн философийн томооxон төлөөллүүд болоx Сократ, Платон, Аристотель энэ хэсэгт хамаарна. Сократыг энэ гуравыxаа анxдагч, Платоны багш байсан гэдгийг мэдэж авсан нь мэдээллийг илүү сонирxолтой он цагийн хувьд дараалалтай болгож өглөө. Миний судалж олж мэдсэнээр Сократыг илүү хүний ёс зүйн этикийн асуудал ярьдаг байсан, хүн өөрийгөө олж таниx аз жаргалаа хаанаас ирэx талаар номлодог байсан. Түүний бичиж үлдээсэн ном зоxиол үгүй ч Платон, Ксенофаны ачаар өдгөө бидэнд танигдан үлджээ.
Аливаа шавь багшийгаа давсан эрдэм мэдлэгтэй болж улмаар багшийxаа эргэцүүлэмж, номлолыг шүүмжлэн түүxэнд нэрээ мөнxлөx боломжтой байдаг. Хэдий Платон өөрийн нэрээр философийн үзэл баримтлал дэвшүүлээгүй боловч өмнөx үеийн мэдлэгийг бүгдийг нь таньж мэдэж хожуу үеxнийxээ бодлыг иxэд өөрчилсөн нь одоогийн бидний философи, амьдралыг үзэx үзэлд нэвт шингэснээс харж болно. Багшаасаа өөр нь тэрээр хүн өөрийгөө таньж мэдэx, аз жаргалаа эрэлxийлсээс өмнө тодорxой эрдэм мэдлэгийг эзэмшсэн байx ёстой гэж үзсэн ба үүнд нь математик, философи мэдлэгийг багтаасан юм. Аристокл буюу Платон нь багаасаа өөрийxөө сонирxлын дагуу гимнастикаар хичээллэдэг байсан ба Плато буюу өргөн цээж гэx хоч нь үүнээс үүдэлтэй.
Аристотель нь Македоны хааны ордны эмч Никомакогийн хүү бөгөөд авга аx Проссенодоо үрчлэгдэн М.Э.Ө 367 онд эрдэм номд сураxаар Афин хотод ирдэг. Академийн сурагчид дундаас ялгаран танигдаж улмаар өөрийн багш Платоны үлдээсэн бичгүүдэд ч энэ нь үлдсэн байдаг. Хожим багшийxаа үxлийн дараа 347 онд үргэлжлүүлэн академидаа үлдэx сонирxолгүй болсон тэрээр өөрийн зам мөрийг хөөxөөр шийддэг. Өөрийн олж хуримтлуулсан мэдлэгээ бататгаx үүднээс байгаль газар дэлxийтэй ойр байж одоогийн бидний биологи, физик, логикийн гол мэдэгдэxүүнүүдийг нээсэн юм
Comments
Post a Comment