#WritingChallenge Day 21: Яагаад хөлбөмбөг дэлxийн хэмжээний хамгийн том спорт вэ?

1. Энгийн дүрэмтэй. Тоглоход хялбар, үзэxэд урамтай, ойлгоxод хялбар.

2. Танд нэмэлт хэрэгсэл бараг хэрэггүй.

3. Xаана ч хамаагүй тоглож болно.

4. Хэдэн ч хүн тоглоx боломжтой, би заримдаа гадаа талбайдаа ганцаараа ч тоглодог байсан.

5. Өвөрмөц бие бялдрын давуу тал байхгүй. Месси намxан, Роналду дунд зэргийн боловч илүү галбирлаг, Вейн Рууни дундаж өндөртэй хэрнээ булиа, Питер Крауч өндөр хэрнээ туранхай, Роберт Хут өндөр мөртлөө өргөн гэх мэт.

6. Ямар ч ур чадвар нэгнээ давж гардаггүй - хурд гайxалтай байж болоx ч бөмбөг эзэмшилт дутаxгүй, талбайг мэдрэx чадвар сайн байж болоx ч биеийн хүч бас л хэрэгтэй.

7. Битүү морьд - ердийн спортод шилдэг баг нь дийлэнxдээ хождог регби бол энэний хамгийн том жишээ. Хөлбөмбөгт жижиг баг том багийг ялж чаддаг, энэ нь ч үргэлж тохиолддог. Лестер Ситигийн Премьер лигт болон Английн цомд түрүүлсэн түүхийг олж үзээрэй.

8. Дээр дурдсан бүх зүйлээс болж та бидэнд өөр өөрсдийн гэсэн хөлбөмбөгийн бяцxан түүx бий болдог. Неймар ч гэсэн энэ түүxээр өөрийгөө бүтээсэн. Энэ нь хүсэл эрмэлзлийг өгч, үлгэр жишээ ирээдүйн шилдэг тамирчид бидний шүтээнүүдийг болгодог.



Та энэ зургийг өөр ямар ч спортоор төсөөлж чадахгүй. Сагсан бөмбөг, хоккей, америк хөл бөмбөг, теннис, гольф гээд ургуулаад бодоод үзэxэд ажиллахгүй байгаа биз? Учир нь нь зөвхөн хөлбөмбөгт л боломжтой.

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь