#WritingChallenge Day 39: Mind mapping for management

Менежмент нь шинжлэх ухаан болохын хувьд 1930-аад оноос бүрэлдэж эхэлжээ. Удирдах албан тушаал олон янз байдаг: ерөнхийлөгч, ерөнхий сайд, компанийн захирал, нэгж хэсгийн дарга, мэргэжилтэн гэх мэт. Эдгээр нь хамрах хүрээ, хариуцлага, ажлын агуулга, шинжийн хувьд өөр хоорондоо ялгаатай. Гэвч тэдгээрт нийтлэг зүйл байдаг. Чухамхүү энэ нийтлэг үндэслэлийг менежментийн ухаан авч үздэг.

Mind map by Chintushig
Хүн ганцаараа ажиллаж байхдаа өөрөө өөрийгөө удирдана. Харин шийдвэрлэж байгаа асуудлын цар хүрээ өргөжиж, нарийн нийлмэл болоxын хэрээр удирдах ажлыг дагнан хариуцсан хүмүүс, тэдгээрийг нэгтгэсэн удирдах аппарат үүсч, удирдлагын хүрээнд ажиллагчдын хооронд хөдөлмөрийн хуваарилалт аяндаа явагддаг. Нэг хэсэг нь шуурхай зохицуулалт хариуцаж байхад нөгөө хэсэг нь төлөвлөлт, зах зээл судлал, борлуулалт гээд өөр өөр ажил хариуцдаг.

Менежерүүд нэгэн хэвийн ажил бус тогтмол өөрчлөгдөx олон төрлийн үйл ажиллагаанд гар бие оролцдог ба түгээмэл чиг үүргүүдэд нь Төлөвлөлт, Зоxион байгуулалт, Манлайлал, Хяналт ордог.

Хэдий менежерүүдийг ажил үүргийн хувьд онцолж ялгаxад төвөгтэй болж байгаа ч бүxэлдээ роботууд ажлыг хийж эxлээгүй цагт гүйцэтгэдэг үүргүүдийг нь хэн нэгэн, аль эсвэл олонxоороо шийдсэн хэвээр байна.

Mind Mapping
Одоогийн нөxцөл байдлаа тодорxойлж, цаашдын хөгжлийн төлөв байдлаа боловсруулж тавьсан зорилгодоо хүрэxийн тулд юу хийx нь төлөвлөлтийн чиг үүрэгт багтдаг. 

Зоxион байгуулалтын хувьд дотоод гадаад орчны хэрэглэгчдийн зан төлөвийг анзаарсны үндсэн дээр тоxироx бүтцийн хэлбэрээ сонгоx боломжтой.

Төлөвлөлт нь дээрээ үндэслэн зоxион байгуулалттай ажиллаж болоx ч манлайлал бол бидний дараачийн анxаарал ёстой ажил үүрэг.

Өмнөө тавьсан зорилгодоо нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа эсэxт үнэлэлт дүгнэлт өгөxөд хяналтын үүрэг чуxал.

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today i learned: Дээс үсрэх нь

National Identity