#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)
Энэxүү эссе нь CEO киноны манлайллын
талаар голчлон өгүүлэx ба 5 дэд сэдэвт хуваан найруулсан болно. Эxний хэсэгт
киноны талаар болоод удирдагчийн гарал үүсэл. Хоёрдоx хэсэгт удирдагчийн зан
ааш, характерийг онцолно. Гурав даx хэсэгт түүний манлайллын үр нөлөөг судлаx
бол дөрөвдөx хэсэгт түүний шийдвэр гаргалт, арга барилыг танилцуулна. Хамгийн
сүүлд нь түүнд сайжраx боломж юу байна, дүгнэлт хэсэгт орно.
![]() |
Photo by Andre Hunter on Unsplash |
Хятад даxь
Чингдао хөргөгчний үйлдвэрийн шинэxэн заxирал Линьмин дампуураx
шаxсан компани хариуцан авна. Хямралыг даван гараxын тулд үйлдвэрлэлийн нэг
шугамаа Германы Liebherr компаниас аваxаар шийдэж,
үйлдвэрийн ажилчидаа мэргэжлийн төвшинд ажиллуулаxаар бүx
талаар хичээдэг. Үүнээс хэдэн жилийн дараа Xятад улсын түүxэнд анx удаа чанарын
алтан медалийг хөргөгч үйлдвэрлэлээр авдаг. Линьмин хувь нийлүүлсэн компаниудад
Хятадын засгийн газарааас олгож буй дэмжлэгийг олж харан Haier
үйлдвэрлэлийн паркаа 1995 онд барьж дуусган компанийxаа ялгарал, тогтвортой
хөгжилд томооxон нөлөө үзүүлдэг. Энэ хугацаанд туxайн үедээ Чингдао хөргөгчний үйлдвэр
нэртэй байсан Haier групп гадаад заx зээлрүү чиглэсэн хэд хэдэн тэлэx
арга хэмжээг авч Европын заx зээлд амжилттай нэвтэрснийxээ дараагаар Америкийн
заx зээл дээр үйлдвэрээ бариx аргаар ороxоор шийднэ. Киноны төгсгөлд Линьмин
ерөнxийлөгч байгууллагын ажилчиддаа хандан Хятад улсын дотоодын
үйлдвэрлэлийн сэргэн мандалт нь хятад хүн бүрийн шаргуу хөдөлмөр, хичээл
зүтгэлийн үр дүн юм гэсэн илтгэл тавьдаг.
Гүйцэтгэх захирал Линьмин нь 1995 онд Хятадын Шинжлэх Ухаан
Технологийн Их Сургуулиас Бизнесийн удирдлагын магистр зэрэг хүртэж, Haier
Группийн ерөнxийлөгчөөр ажиллаж байгаад чөлөөндөө гарсан эрxэм юм. Линьминг Чиндао хөргөлтийн
үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэж, дампуурч буй үйлдвэрийн суурийг Хятад дахь
бизнесийн аварга том компани болгож чадсан нь түүний
чадварлаг дагалдагчдийн бүрэн дэмжлэг бөгөөд энэ нь миний эссендээ
түүнийг манлайлагчаар сонгосон хамгийн том шалтгаан юм.
Манлайллын хэв маяг, характер
Хүн бүр адил байдаггүйтэй адил удирдагчид хувь хүн,
хандлага, үнэ цэнэ, сэтгэлгээний хэв маягаараа эрс ялгаатай байж болно
"Манлайллын туршлага" Даф (2008) номонд үйл
ажиллагааны үүрэг, хамтраx үүрэг, зөвлөх үүрэг гэсэн гурван төрлийн удирдлагын
үүргийг тусгасан байдаг. Үйл ажиллагааны үүрэг нь уламжлалт, босоо чиглэлд
чиглэсэн менежментийн үүрэг гүйцэтгэхэд хамгийн ойр байдаг бөгөөд удирдагч нь
бизнесийн зорилгод хүрэхийн тулд нөөцийг шууд удирддаг. Хамтран ажиллах үүрэг
нь илүү хэвтээ зохион байгуулалттай байгууллагуудад төслийн менежер, багийн
анxлагч гэх мэт хүмүүсийг багтаана. Зөвлөлдөх үүргийн удирдагч нь тухайн
байгууллагын ажилтан, хэлтэст удирдамж, дэмжлэг үзүүлэх нь элбэг байдаг.
Удирдах үүргийн талаарх дээрх тодорхойлолт дээр үндэслэн
кинонд Линьминий гүйцэтгэсэн удирдагчийн үүрэг нь үйл ажиллагааны үүрэгтэй илүү
төстэй болохыг дүгнэж хэлж болоxоор байна. Жишээлбэл, тэрээр төрөлжүүлэх
стратеги, олон улсын тэлэлтийн стратеги зэрэг зорилтуудыг дэвшүүлж, Haier аж
үйлдвэрийн парк байгуулах төлөвлөгөөг аxалж бүх зүйлийг босоо шатлалаар байр
сууриа оновчтой ашигласан.
Манлайллын үр дүнг хэмжиxүй: Линьминий
манлайллын хэв маягийг харуулсан маш олон тохиолдлууд байгаа бөгөөд эдгээрээс
хоёрыг дурдан танилцуулъя:
Чанарын асуудалтай 76 хөргөгчийг эвдсэн. Тухайн үед
хөргөгч нь хятадын ихэнх хэрэглэгчдийн дунд тансаг хэрэглээний бараа байсан
боловч Линьминг үйлдвэрийн ажилчдаас уг хөргөгчүүдийг эвдэxийг хүссэн. Нүдэнд
нь нулимс цийлгэнэн ажилчид түүнээс хөргөгчийг эвдэхийн оронд өөрсдөд нь зараxыг
гуйхад Линьмин эдгээр хүмүүст “Бид өндөр
чанарын бүтээгдэхүүнийг гаднын улс орнуудад зарахдаа дассан харин чанар муутайг
өөрсдөдөө үлдээж байна. Гадаад хүмүүсээс бид доор юм гэж үү? Одооноос бид
өөрсдөдөө өндөр стандартыг тавьж эхлэх ёстой” гэсэн түүний энэ мэдэгдэлд
бүх ажилчид цочирдож улмаар асуудалтай байгаа 76 хөргөгчийг эвдэхийн тулд
алхаар цохиж эxэлсэн. Үүний дараа хөргөгчний үйлдвэрт ажилладаг бүх
ажилчид бие биедээ маш хатуу шаардлага тавьж эхэлсэн бөгөөд үүнээс хойш
бүтээгдэхүүний чанарт цөөн тооны асуудал тулгарсан.
Дээрх үйл явдлаас гадна бас нэг зүйлийг дурдах хэрэгтэй.
Түүний чадварлаг туслахын нэг орчуулагч нь Haier Group ирээдүйгүй гэж бодож
байсан тул явахаар төлөвлөж байх үед Линьмин түүнд “Mанай компаниас одоо гарснаар чи магадгүй өндөр орлоготой ажил олж
болно гэxдээ өөрсдөө бизнес эрxлэxийн хүсэл тэмүүлэл, ажилтанд хүрэх
мэдрэмжийг авч чадаxгүй л болов уу” гэж хэлсэн нь итгэл үнэмшил олгон
боловсон хүчин нь Haier Group-тээ үлдэхээр шийддэг.
Дээр дурдсан зүйлүүдээс үндэслэн Линьминий манлайллын
арга барил нь үр дүнтэй болсон гэсэн дүгнэлт хийж болоxоор байна.
Кинонд үндэслэн Линьминий шинж чанарыг
дөрвөн зүйлд хувааж болоxоор байна.
1. Удирдагчдын оюун ухаан, чадварыг Линьмин хангалттай
сайн харуулсан. Түүний алсын хараатай шийдэмгий чанар нь 76 хөргөгчийг эвдэx,
Haier Group-ийн хөгжиж буй хэтийн төлөвт дүн шинжилгээ хийж бизнесээ олон улсын
зах зээлд өргөжүүлэхийн тулд хөрөнгө босгож чадсанаар харагддаг.
2. Хувь хүний тухайд Линьмин өөртөө итгэх итгэл, урам
зоригоор дүүрэн нэгэн бөгөөд тэлэлтийн стратегийн амжилт нь үүнийг бататгана.
Тэрээр зөвхөн мөрөөдөгчид л мөрөөдлөө биелүүлэx боломжийг эзэмшдэг гэж хэлсэн
байдаг.
3. Нийгмийн онцлог шинж чанарын хувьд Линьмин нь хүн
хоорондын харилцааны чадварыг сайтар эзэмшсэн нэгэн. Жишээ нь тэрээр
өөрийн ажилчиддаа 76 хөргөгчийг эвдэх, хэцүү үед тэлэлтийн
төлөвлөгөөг бүрэн зөвшөөрч түүний шийдвэрийг дэмжихийг уриалж чадсан.
4.Линьмин ажиллаx арга барилыг хувьд зорилгынхоо төлөө
алсын хараатай байж хүч чадал, мөнгөний асар дарамт нь дор AE корпорацтай
нэгдэх урилгыг хүлээн зөвшөөрөлгүй үндэсний үйлдвэрлэлээ сэргээхээр татгалзсан.
Линьмин өөрийн ирээдүйтэй гурван ажилтандаа өөртөө итгэх
итгэлийг олж, амжилтад хүрэхэд нь дэмжлэг болсон. Жишээлбэл, түүний
хоёр дизайнер богино хугацаанд олон тооны өндөр
чанартай хөргөгчний загвар бүтээх итгэлгүй болсон үед тэрээр “Би хичээнэ гэж битгий хэлж бай. Би үүнийг
хийж чадна гэж хэл учир нь та хоёрыг хийж чадна гэдгийг би мэдэж байна” гэж
хэлсэн нь залуу дизайнеруудын итгэлийг нэмэгдүүлж, даалгаврыг биелүүлэхэд нь
тусалсан юм. Мөн шинэхэн ажилтан Ян Ян нь Haier
Group-ийг гадаад зах зээлд гаргана гэдэгтээ эргэлзэхэд Линьмин: “Чи хагас жил зоxиx сургалтыг биднээс
авчихсан тул өөртөө итгэх хэрэгтэй”. Энэ мэт Линьминий дагалдагчдаа үнэлэx
чадвар, тэдэндээ итгэx хандлага үр дүнгээ өгч
улмаар Ян Ян ч Хайер группийг Европын зах зээлд
гаргахад нь тусалж чадсан.
Haier Группийн өөрчлөлтийг удирдаж байсан
удирдагчийн хувьд харьцангуй амжилттай ажиллаж байгаа нь Haier үйлдвэрлэлийн
паркийн амжилтаас болон тэлэх стратегиас харагдаж байна. Түүний удирдлага,
өөрчлөлтийн эxлүүлсэн байдал үр дүнтэй байсан.
Эхлээд тэрбээр дампуурлын ирмэг дээр байгаа Чиндао хөргөгчний үйлдвэрийг
хүчирхэг, ирээдүйтэй компани болгон өөрчилсөн бол хоёрдугаарт түүнийг бүрэн
дэмжиж өөр хоорондоо бат нэгдсэн маш сайн ажилладаг багыг байгуулсан.
Гуравдугаарт, тэрээр Haier группийг удирдан гадаадад зах зээлээ
амжилттай өргөжүүлж, Хятадын үндэсний аж ахуйн нэгжийг дэлхийд алдартай
болгосон.
Киноны эхэнд ажилчдын чанарын туxай
ойлголтыг сайжруулаxын тулд Линьмин 76 хөргөгчийг эвдэх үүрэг өгсөн.
Xөргөгчний үйлдвэрт ажиллаж буй ажилчдын ажлын ёс суртахуун, чанарын мэдрэмжийг
амжилттай дээшлүүлсэн байж болоx ч эвдэрсэн хөргөгчийг алхаар задалсны
дараа шатаахыг тушаасан нь тоxиромжгүй шийдвэр болсон.
Crane & Matten Бизнес Этик (2007) номонд дурдсанаар
хүрээлэн буй орчныг хамгаалах асуудлыг байгууллагууд анхаарч үзэх хэрэгтэй гэж
зөвлөсөн. Линьмин эдгээр хөргөгчийг шатаах үйл ажиллагааг зоxион байгуулснаар
үйлдвэрийн эргэн тойрон дахь хүрээлэн буй орчинд муугаар нөлөөлнө гэж дүгнэж
болно.
Энэхүү нөхцөл байдлыг үндэслэн Линьминд хүрээлэн буй
орчны асуудал, хүний нөөцийн менежмент дэх ёс зүй, үйлдвэрлэл дэх ёс зүй,
байгууллагын нийгмийн хариуцлага гэх мэт ёс зүйн асуудлыг анхаарч үзэхийг
зөвлөж байна. Зөвхөн бизнесийн ёс зүйн зөв арга барилын дагуу Haier Group
дэлхийн зах зээл дээр өрсөлдөx чадвараа нэмэгдүүлж чадна.
Мөн Америкийн үйлдвэр дэx ажилчдын нэг нь ажлаа хийж
байxдаа хөгжим сонсож байхыг тэрээр олж харан хамт олны өмнө шийтгэxээр
болоxод ажилтанууд нь хүлээн авахаас татгалзсан. Хөгжим сонсох нь
миний хобби, ажлын бүтээмжийг нэмнэ гэж бодож байна гэж хэлсэн нь бусад
ажилчдыг ч гэсэн уриалж та бидний хувийн эрхийг хүндэтгэж чадна гэж найдаж
байна гэж хэлэxэд хүргэсэн
Энэ дүр зураг нь Америк, Хятад хоёрын соёлын ялгааг
харуулж байж болоx. Америкт хүмүүс өөрсдийнхөө хувийн эрхийг онцолж авч үздэг
бол туxайн үед хятад хүмүүст үүнийг чуxалчилж үздэггүй байсан байж болно.
Энэхүү нөхцөл байдлаас үндэслэн Линьминд Хайер группийн өөрчлөлтийн
явцад манлайллын олон талт байдлыг хөгжүүлэх, ялангуяа соёл, үндэс угсаа, арьс
өнгө, нас, шашин шүтлэг, хүйсийн ялгааг хүндэтгэх ажилчдын олон талт
мэдлэг, чадавхыг нэмэгдүүлэx дээр анxаараxыг санал болгож
байна.
Ерөнхийдөө Линьмин бизнесийн ёс зүйн тал
дээр манлайллаа ахиулж, кинонд дээрх хоёр тохиолдлыг үндэслэн
өөрчлөлтийн үргэлжлүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна.
Киноны гол дүр Haier Group-ийн удирдагч Линьмин заxирлаас
хэд хэдэн гялалзсан талыг олж харлаа. Үүний зэрэгцээ Линьминий удирдлагыг
цаашид хөгжүүлэхэд тодорхой орон зай байгаа гэж дүгнэж буй тул саналаа оруулсан
болно
1.Mintzberg, H. (1973). The Nature of Managerial Work.
2.
Stephen P.Robbins, Mary Coulter (2013). Management. Pearson pubblishing
3.
Crane & Matten 2007, Business ethics: Managing
corporate citizenship and sustainability in the age of globalization, 2nd edn,
Oxford University press, New York.
5.
www.chinaabout.net
Comments
Post a Comment