#WritingChallenge Day 37: Two careers, One Employer. The Working Couples Part 2/2

"Гэр бүлийн хүмүүсийг нэг байгууллагад ажиллуулахтай холбоотой асуудлууд" сэдвээр Монголдоо томоохон бүтээн байгуулалтыг хийж буй “Оюу-толгой” ХХК-д ажилладаг нэгэн гэр бүлтэй ярилцсаны үндсэн дээр гаргасан санаачлагуудыг танилцуулъя.

Road to Oyu tolgoi
“Оюу толгой” ХХК нь  өнөөдрийн байдлаар нийт 13800 ажилтантай, үүний 94 хувь энэ монгол ажилчид эзэлдэг ба 22.7 хувь нь говийн бүс нутгийн иргэд байдаг байна. Оюу толгой Улаанбаатар хотоос 550 км зайтай Өмнөговь аймгийн Хан богд сумын нутаг дэвсгэрт байрладаг дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн орд газар дээр тулгуурласан зэс, алтны уурхай юм.

Хэлэлцсэн асуудлууд:


1. Гэр бүлийн гишүүд нэг байгууллагад ажиллахын давуу тал болон сул тал.


Давуу тал:

  • Санхүүгийн асуудлуудыг даван туулах чадвар сайжирна.
  • Ажлаас шалтгаалах ажлын байрны үл ойлголцол багасна.
  • Байгууллагын зүгээс гэр бүлийн гишүүдийг аль болох нэг ээлжинд хамт ажилуулах мөн уурхайд байршиж байх хугацаанд хамт амьдрах боломжийг бүрдүүлдэг.
  • Нэг нэгэндээ итгэх итгэл бэхжинэ.


Сул тал:

  • Гэр бүлийн гишүүд үр хүүхдүүдээ зарцуулах цаг зав бага.
  • Үр хүүхэддээ санаа зовних нь ажлын бүтээмжийг бууруулдаг.
  • Ажилчдын дунд гарах цуу яриа, түүнээс болж гэр бүлийн дунд маргаан үүсэх эрсдэлтэй.
  • Удирдлагаас ирэх дарамт.
  • Гэр бүлийн гишүүдэд дунд хувийн орон зай дутагдах. 

2. Монголын нөхцөлд хүүхэдтэй гэр бүлүүдэд үзүүлж болох үйлчилгээ арга замууд юу байж болоx вэ? Гаргаж ирсэн шийдлүүд.

• Ажил олгогч нь ажилтныхаа сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдийг ажлын цагуудад харж хандах газруудаар хангах./өдөр өнжүүлэх төвүүдтэй хамтран ажиллах гэх мэт/
Тухайн ажилтан өдөр өнжүүлэх төвийн төлбөрийн 40-50 хүртэлх хувийг гаргадаг, байгууллага нь үлдсэн хувийг гаргадаг. Нэг гэр бүл тус төвд хоёр ба түүнээс дээш хүүхэд бүртгүүлсэн бол байгууллага 60-аас дээш хувийг гаргадаг. Ингэснээр тухайн ажилтан ажлын цагаар өөр зүйлс сатаараах мөн санхүүгийн асуудлуудаас урган гарж ирэх стрессийг бууруулахад дэмжлэг үзүүлнэ гэж итгэж байна.

• Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдүүдэд мэргэжлийн сургагч багштай сургууль, цэцэрлэгт  нь байгууллагын зүгээс хамруулдаг байх.

Монголын нийт гэр бүлийн дунд хууль эрх зүйн орчний мэдлэг мэдээлэл өгөх төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих.

Жишээ нь:  Хөдөлмөрийн тухай хуулийн  долдугаар бүлэг “Эмэгтэй хүний хөдөлмөр” -ийн
102 дугаар зүйл. Шөнийн буюу илүү цагаар, албан томилолтоор ажиллуулахыг хязгаарлах.
102.1.Жирэмсэн эмэгтэй, найм хүртэлх насны хүүхэдтэй эх, 16 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эхийг өөрөө зөвшөөрөөгүй тохиолдолд шөнийн буюу илүү цагаар, түүнчлэн албан томилолтоор ажиллуулахыг хориглоно. / гэх заалтыг тэр бүр эцэг эхчүүд мэддэггүй.

Гэх мэтчилэн энэ төвүүд нь монголын гэр бүлийн тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулиудыг олон нийтэд үнэн зөв мэдээллээр хангах, мөн цаг үеийн нөхцөл байдалд тулгуурлан хуулийн шинэ зүйл, заалт санаачилж ажилладаг байх шаардлагатай.


3. Нэг байгууллагад ажилладаг гэр бүлийн гишүүд өөр өөр түвшиний албан тушаалд байна гэж үзвэл хосуудад ямар нэгэн асуудал үүсэх үү? Танай байгууллага уг асуудлыг хэрхэн шийдэж байна?

• Хоорондын харилцаанд урт хугацаандаа үл ойлголцол үүсэх боломжтой. Гэр бүлийн гишүүдийн цалингийн зөрүүтэй байдлаас болох үл ойлголцох үүсэх эрсдэлтэй ч Оюу толгой ХХК-ны толгой компани Rio Tinto энэ асуудлыг ойролцоо ажил эрхэлдэг нийт эрэгтэй, эмэгтэй ажилчдын дунд цалингийн зөрүүг жил бүр бууруулж ирснээр өнгөрсөн оны байдлаар 2%-аас хэтрэхгүй байгаа нь сайшаалтай. Үүний ачаар цуг ажилладаг гэр бүлийн гишүүдийн дунд гарах үл ойлгоцлийг багасна.

Гэр бүлийн гишүүд өөрсдийн хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх, асран хамгаалах үед гарах бэрхшээл юу байна?


• Оюу толгой ХХК нь энэ тал дээр гэр бүлийн гишүүдийг аль болох нэг ээлжид ажиллуулах цаашлаад ажлын цагийг уяан хатан байдлаар зохион байгуулсан. Энэ нэг гэр бүлийн гишүүд албан тушаалаасаа үл хамааран хамтдаа нэг ээлжид 14 хоног ажиллаад 7 хоног амрах боломжийг олгосон


За та хоёртоо баярлалаа.


Хавсралт: /Ашигласан материал/

https://www.ot.mn/
        https://www.riotinto.com/
https://www.legalinfo.mn/law/details/565
https://www.legalinfo.mn/law/details/226

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь