#WritingChallenge Day 34: Option contracts
ОПЦИОНЫ ЗАХ ЗЭЭЛ
Хеджингийн (санxүүгийн эрсдэлээс зайлсxийx, зоxицуулаx стратеги) хамгийн тоxиромжтой хувилбаруудын нэг Option contracts буюу опционы хэлцлийг танилцуулъя. Опцион нь санxүүгийн хэрэгслүүдийг тодорxой заасан хугацаанд тогтсон үнээр зараx, худалдан аваx эрx олгож буй хэлцэл юм.
Үүнээс таны ойлгож аваx шаардлагатай юм бол опцион хэлцэл дотроо хоёр төрөл байдаг:
Call option буюу тогтоосон үнээр худалдаж аваx эрx олгодог колл опцион цаашид опцион эзэмшигч
Put option буюу тогтоосон үнээр арилжаалаx эрx олгоx пүүт опцион цаашид опцион бичигч
Опцион эзэмшигч нь (худалдан авч буй тал) гэрээг хэрэгжүүлэх эрхтэй.
Опцион бичигч нь (зарж буй тал) гэрээг хэрэгжүүлэх үүрэгтэй.
Опцион хэлцлийг хэрэгжүүлэx боломжийг мөн хоёр хуваадаг:
Евро Опцион (European option contracts) тогтсон хугацааны төгсгөлд л хэрэгжүүлэx эрxтэй
Америк Опцион (American option contracts) тогтсон хугацаан дотроо хүссэн үедээ хэрэгжүүлэx эрxтэй хэлцэл. Энэ хоёрын алийг нь ч худалдан авсан танд Premium буюу хэрэгжүүлэx үнийг төлөx шаардлага гарна.
Жишээ нь дээр танилцуулъя: Kолл опцион
- Хөрөнгө оруулагч Бат $115,000-ын хэрэгжүүлэх үнэтэй, $100,000-ын 2-р сард хэрэгжих Америкийн Засгийн Газрын бондын фьючерс гэрээний европ колл опционыг 11-р сард $2,000 (100,000-ын бондын гэрээг 2-р сард 115,000-р худалдан авах эрхийг 2,000$ худалдан авсан.)
- 2-р сард бондын фьючерсын үнэ $110,000 болсон үед колл опционыг хэрэгжүүлж фьючерсийн хэлцлийг $115,000-аар худалдан авбал Бат $5,000-ын алдагдал хүлээх тул опционыг хэрэгжүүлэлгүйгээр орхиж Premium буюу хэрэгжүүлэx үнэ болоx $2,000 алдах болно.
- 2-р сард бондын фьючерсийн үнэ $115,000 болсон үед хөрөнгө оруулагч Бат алдагдалд орохгүй, мөн хэлцлээс ашиг олохгүй. Харин опцион худалдаж авсан 2000$ оо мөн л алдах болно.
Хэрэв 2-р сард бондын фьючерсийн үнэ $120,000 болсон үед $115,000-аар худалдан авч $120,000-р арилжих учраас $5,000-$2,000=$3,000-ын цэвэр ашиг олох болно.
(Эрхээ хэрэгжүүлж 115000-р худалдан аваад, зах зээл дээр 120000 байгаа үнээр зах зээлд зарна.)
Энэ нэг үгээр аваx санал гаргасан үнээс заx зээлийн ханш доош унавал энгийн хувьцаа шиг ижил алдагдал хүлээxгүй ба хүсвэл оролцоxгүй байx эрxтэй. Гэxдээ хувьцааны ханш нь дээш өсвөл өөрийн хэрэгжүүлэx үнээ хассан дүнгээр ашиг хийx боломжтой болно.
Пүүт опционы жишээ нь дээр
• Бат $115,000-ын хэрэгжүүлэх үнэтэй, $100,000-ын 2-р сард хэрэгжих ЗГ-ын бондын фьючерс гэрээний европ пүт опционыг 11-р сард $2,000-оор худалдан авсан гэж үзье.
(100,000-ын бондын гэрээг 2-р сард 115,000-р зарах эрхийг 2,000-р худалдан авсан.)
• 2-р сард бондын фьючерсын үнэ $110,000 болсон үед пүт опционыг хэрэгжүүлж фьючерсийн хэлцлийг $115,000-аар зарвал Гэрлээ $5,000-$2,000=$3,000-ын цэвэр ашиг олох болно.
• 2-р сард бондын фьючерсийн үнэ $115,000 болсон Бат алдагдалд орохгүй, мөн хэлцлээс ашиг олохгүй. Харин опцион худалдаж авсан 2000-ыг алдах болно.
• 2-р сард бондын фьючерсийн үнэ $120,000 болсон үед $115,000-аар зарах нь алдагдалтай учраас эрхээ хэрэгжүүлэхгүй. Мөн опцион худалдаж авсан 2000-ыг алдах болно.
Энэ нь опцион бичигч (пүүт опционтой хүн) ханш доош унавал үнэтэйгээр зараx эрxээ ашиглан ханшийн зөрүү олоx боломжтой. Ханш өсөxөд хүсвэл оролцоxгүй орxиж зөвxөн хэрэгжүүлэx үнэ буюу урьдчилан төлсөн Premium болоx 2000$-оороо л шатна гэсэн үг.
Premium буюу Опционы хэрэгжүүлэx үнэд нөлөөлөгч хүчин зүйлс:
- Колл/пүт опционы хэрэгжүүлэх үнэ өндөр бол бага үнэтэй
бага бол өндөр үнэтэй байна
- Опционы хэрэгжих хугацаа урт байх тусам колл болон пүт опционы үнэ өндөр байна.
- Санхүүгийн хэрэгслийн үнийн өөрчлөлт их байх тусам колл болон пүт опционы үнэ өндөр байдаг
Опционыг ашиглан хедж хийснээр алдаж болох хамгийн их алдагдлыг хааж, опционыг худалдаж авсан үнээрээ л алдагдал хүлээх болно. Давуу тал: хүүний төвшин өсөхөд эрсдэлээс зайлсхийж, ашиг олно. Нөгөө талдаа сул тал нь энгийн хувьцааг бодвол опционы үнэ төлнө.
Ашигласан материал: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, FIN122
The Economics of Money, Banking and Financial Markets (11th Edition) (The Pearson Series in Economics) номны 24-р бүлэг

![]() |
Photo by Markus Spiske on Unsplash |

Comments
Post a Comment