#WritingChallenge Day 33: Futures market

ФЬЮЧЕРСИЙН ЗАХ ЗЭЭЛ

Фьючерсийн хэлцэл нь форвардын хэлцэлтэй ижил ирээдүйд тогтсон хугацаанд арилжаа хийхээр хоёр тал тохиролцсон болохыг баталсан гэрээ боловч форвард хэлцлийн сул талуудыг залруулснаараа ялгагддаг. Мөн бага хэмжээтэй хэлцэл арилжаалдагаараа фьючерсийн хэлцэл нь форвардаас давуу талтай байдаг.

Фьючерсийн форвард хэлцлээс ялгагдах онцлог :

- Зөвxөн стандартчилагдсан хэлцлүүд арилжаалагддаг тул хөрвөх чадвар сайн
(Бүх гэрээ хэлцэл, зүйл заалт, дүрэм журамыг стандартчилж 2 тал нарийн нягт мөрддөг.)
- Арилжаанд оролцогчид үнийг тогтоож, зах зээлээс шахан гаргах боломж бага
(Арилжаанд оролцогчид үнийг тогтоож, зах зээлд нөлөөлөх боломж багатай. Учир нь бирж дээр арилжаа явагддаг учир эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар үнэ тогт ож байдаг.)
- Төлбөр төлөгдөхгүй байх эрсдэл бага
(2 талаас барьцаа хөрөнгө шаарддаг.)
- Хэлцэл бүрийн төлбөрийг тус тусад нь хийх шаардлагагүй.
(Фьючерсийн дансыг байршуулаад, түүнээсээ төлбөрөө хийгээд явах боломжтой.)

Futures Market 
Хеджинг хийх хэлбэрүүд:
- Микро хеджинг: сонгосон хөрөнгийн үнийн уналтаас хамгаалах зорилгоор
- Макро хеджинг: санхүүгийн байгууллагын багц хөрөнгийн үнийн уналтаас хамгаалах.

Жишээлбэл:

Засгийн газрын бондын фьючерсийн хэлцэл:
2-р сарын 1-нд 6-р сард хугацаа нь дуусах $100,000-ын гэрээг $115,000-аар зарах гэрээ байгуулав. Хэрэв урт хугацаат бондын хүүний түвшин өсч 6-р сард бондын үнэ $110,000 болж унасан бол хэлцэл худалдан авагч тал $5,000-ын алдагдал хүлээж, хэлцэл зарж буй тал $5,000-ын ашигтай байна.
$100,000-ын нэрлэсэн үнэтэй бонд зах зээл дээр $110,000-оор зарагдаж байна гэж үзвэл. Энэ үед тус бондын фьючерсийн хэлцэл $109,000-оор зарагдвал хэлцэл худалдан авч, хэлцлээс хүлээн авсан бондоо $110,000-аар зарж болно. Ингэснээр $1,000-ын ашиг олох боломжтой болно. Ийнхүү фьючерсийн зах зээл дээрээс эрсдэлгүйгээр ашиг олохыг арбитраж хийх гэж нэрлэдэг.


Хувьцааны индексийн фьючерс гэдэг нь S&P 500, Dow Jones Industrials, Russell 2000 гэх мэт тухайлсан нэгэн хувьцааны индескийг тогтсон түвшин дээр худалдан авах эсвэл худалдах хэлцлийг хэлнэ. Хамтын сан, тэтгэврийн сан, даатгалын компаниуд гэх мэт санхүүгийн байгууллагуудад хувьцааны зах зээлийн эрсдэлээс зайлсхийх шаардлага гардаг учраас хувьцааны индексийн фьючерсийн арилжаанд оролцдог.

Валютын ханшийн эрсдэлээс хеджинг хийх нь.
Ирээдүйд валютын ханш өснө гэж таамаглаж байгаа бол валют худалдан авах тал өнөөдөр хэлцэлээ байгуулна. Үүнийг дүрсэлбэл

• Форвард хэлцэл
2 сарын дараа евро худалдан авах төлөвлөгөөтэй байгаа бол одоогийн спот ханшийн өөрчлөлтийг форвард хэлцэл хийх замаар зогсоож болно. Ийнхүү тогтсон ханшийг форвард ханш гэдэг.

• Фьючерс хэлцэл:
Чикагогийн худалдааны биржид 1 еврог 1 доллараар худалдан авах фьючерсийн хэлцлийг 125,000 еврогийн үнэтэй арилжаалж байна гэж үзье. Хэрэв 10 сая евро худалдан авах шаардлагатай болсон бол 10сая/125,000=80 ширхэг фьючерсийн хэлцэл арилжаалах замаар ханшийн эрсдэлээс зайлсхийж болно. (1 фьючерсийн хэлцэл 125,000 еврог хамрах учир нийтдээ 80 ширхэг фьючерсийн хэлцэл хийж эрсдэлийг бууруулах боломжтой болоx юм)


Ашигласан материал: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, FIN122
The Economics of Money, Banking and Financial Markets (11th Edition) (The Pearson Series in Economics) номны 24-р бүлэг

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь