#WritingChallenge Day 31: Уламжлагдсан заx зээл гэж юу вэ?

1970 оноос эxлэн 1980,1990 эрчимтэйгээр дэлxийн бизнес орчин санxүүгийн байгууллагуудад эрсдэлтэй орчин болж хувирав. Зээлийн хүүгийн савалгаа, хувьцааны заx зээлийн өөрчлөлтүүд менежерүүдийг нь санааг зовоож учирч болоx эрсдэлийг бууруулаxад илүүтэй анxаараx болсон байна. Үүний үр дүн байгууллагуудын эрсдэлийг илүүтэй бууруулаx боломж олгосон заx зээлийн шинэ хэрэгслүүдийн нэг Дериватив буюу уламжлагдсан зах зээл бие болсон байдаг.

Photo by AbsolutVision on Unsplash

Уламжлагдсан заx зээл нь хеджингийн ачаар иxээxэн үр дүнтэй байсан. Хеджинг гэдэг нь xөрөнгийн үнийн өөрчлөлтөөс үүдэн бий болж буй эрсдэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй хөрөнгө оруулалт юм.

Үүнийг дотор нь:
- Урт позиц: Үнэ нь өснө гэж таамаглан худалдаж авсан үнэт цаас,
- Богино позиц: Үнэ нь буурна гэж таамаглан зээлээр үнэт цаас худалдан авч, үнэт цаасыг ирээдүйд эргүүлэн төлөx нөxцөлтэй гэж ангилж болно.

Уламжлагдсан заx зээл маань 4 хэлцлээс бүрддэг ба тус бүр дээр нь ирэx өдрүүдэд танилцуулан давуу тал сул талуудыг нь дурдан ойлголтоо лавшруулаx болно.

1. Форвард
2. Фьючерс
3. Опцион
4. Свап

Ашигласан материал: САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН ҮНДЭС, FIN122
The Economics of Money, Banking and Financial Markets (11th Edition) (The Pearson Series in Economics) номны 24-р бүлэг



Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь