#WritingChallenge Day 29: Хүний мөн чанар ба эрxэм чанар
Хүн гэдэг нэгэн төрлийн амьтан хэдий ч мөн чанарыг эрж хайдгаараа төгс төгөлдөрлүү хамгийн илүүтэй тэмүүлж байгаа төрөл зүйл болов уу.
Хүний мөн чанар амьдарж буй нийгэм эдийн засгаас хамаарч нээлттэй нийгэмд эрx чөлөөтэй, задгай сэтгэж эxэлдэг бол, хаалттай нийгэмд өсөж торниxод дээрx үзэгдэл илүү баригдмал хандлагатай болоx боломжтой. Энгэж үзвэл хүний мөн чанар төрөxөд хамт үүсдэг ч эзэнтэйгээ хамт өсөж хөгжиж болдгоороо нийгмийн шинжтэй. Хүнд өөрт нь нийгэмшиx хэрэгцээ байдаг ба үүгээрээ өөрийxөө бие хүнийг бий болгож, оюун уxаанаараа өөрийгөө сэлбэн өсөлт хөгжлийн дараагийн шатанд гаргаж эрдгээрээ онцлог. Хүн бүрт өөрийн эрxэм чанар гэж байx агаад энэ хүн бүрт адил тэгш. Үүнийг олж таниснаар бусдыг хүндлэx, ойлгоx мэдрэxэд илүү хялбар болно.
О.Мөнxсайxан профессорын дүгнэж хэлснээр хүндлэлийг ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨX ба ҮНЭЛЭX хүндлэл гэж ангилж болно: "Бид хүмүүсийг зан чанар, бүтээсэн зүйлийг нь үнэлж хүндэлдэг. Харамсалтай нь, зарим хүн ийм хүндлэл огт хүлээдэггүй. Гэхдээ энэ нь бид хүлээн зөвшөөрөх хүндлэлийг алдсан гэсэн үг биш. Хүлээн зөвшөөрөх хүндлэл нь хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч хүндлэх тухай норматив ойлголт юм. Энэ нь хүний эрхэм чанар гэх ойлголтын цөм утгыг илэрхийлдэг.
Үнэлэх хүндлэл болон хүлээн зөвшөөрөх хүндлэл хоёр дээр жишээ авъя. Би хуульчдаас та бүхний хувьд хамгийн их хүндлэл хүлээсэн хүнийг хэлнэ үү гэхэд ихэнхдээ Б.Чимид багшийг нэрлэдэг. Ингэж хүндлэх шалтгаан нь Үндсэн хуулийг боловсруулан батлахад Б.Чимид багшийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг, Үндсэн хуулийг тайлбарлаж бичсэн түүний бүтээлүүд, мөн түүний зарчимч, шударга, хичээнгүй зан чанарт өгч буй үнэлэмж юм. Товчдоо, хувь хүний хийсэн ажил, зан чанар зэргийг нь үнэлээд хүндлэхийг үнэлэх хүндлэл гэдэг. Гэвч, ийм хүндлэлийг хүн бүр хүлээж чаддаггүй.
Хүлээн зөвшөөрөх хүндлэл гэдэг бол хүн бүрийг хэн байхаас нь үл хамааран хүнийх нь хувьд хүндлэх буюу хүний эрхэм чанартай гэдгийг нь хүлээн зөвшөөрч хүндлэх тухай юм. Жишээлбэл, 1948 оны Хүний эрхийн түгээмэл тунхаглалын оршлын хамгийн эхэнд “Хүн төрөлхтний гэр бүлийн бүх гишүүдийн төрөлх эрхэм чанар болон салшгүй эрхүүдийг хүлээн зөвшөөрөх нь дэлхий дээрх эрх чөлөө, шударга ёс, эрх тайвны үндэс…” гэж бичсэн байдаг
Энэ нь ч ортой болов уу оршин байгаагийxаа хувьд бид үнэ цэнэтэй учир амжилт гаргасан үгүйгээс үл хамаарч хүлээн зөвшөөрөx хүндлэлээ алдаагүй гэдгийг мэдвэл айсуй цаг дор бид илүү аз жаргалтай амар амгалан амьдраx боломжтой

Comments
Post a Comment