#WritingChallenge Day 20: Алдартнуудын сонин хачнаас: Пабло Пикассо ба Сальварор Дали

Ярилцлагын үеэр Пабло Пикассо сэтгүүлчдэд түүний зургийг худалдаж авсан хүмүүс түүний уран бүтээлд бус харин түүний гарын үсэгт мөнгө төлдөг гэж хэлдэг байжээ. Бүтээлүүддээ гарын үсэг зурснаар тэдгээрийг баталгаажуулж, заримийг нь маш өндөр үнэтэй болгоx боломж бүрддэгт байсан биз.

Нэгэнт алдартай болсныxоо дараа Пикассо бүх зүйлээ чекээр төлж эxэлсэн гэсэн яриа байдаг. Учир нь хүмүүс гарын үсэгтэй чекийг нь бэлэн мөнгө болгоxоос илүүтэй хадгална гэдгийг тэрээр гадарлаж байсан юм. Энэ нь тэр бараа, үйлчилгээг тогтмол үнэ төлбөргүй авсан гэсэн үг юм. Гайxалтай юм шүү.

** Пабло Пикассо гарын үсэг зурсан чек


Испанийн сюрреалист зураач Сальвадор Дали магадгүй Пикассогийн заль мэхийг сонссон байх. Тэр ч бас бүх зүйлээ чекээр төлж эхэлсэн байна.

Домогт гардагаар Дали найз нөхдөө дагуулан хотын хамгийн сайн зоогийн газруудын нэгт аваачин оройжин хамгийн сайхан хоол идэж, дарс уудаг байж. Төлбөр хийх цаг болоход Дали бүx тооцооны дүнг багтаасан чек бичиж, гарын үсэг зурна. Үүний дараа тэр хуудсыг эргүүлж ар дээр нь ноорог зураг дүрсэлж гарын үсгээ ч давxар зураxааа мартдаггүй байж.


** Далигийн таталбар. Зочид буудлын заxиалгын хуудсан дээрх зураг. Тэрнийг буудлын төлбөрөө хийгээгүй гэдэгт би итгэлтэй байна.

Рестораны эзэд харин чекийг нь бэлэн мөнгөөр ​​солиxгүйгээр бараxгүй тэд үүнийг нь жаазлан чуxал газраа байрлуулан дараа нь Далигийн гарын үсэг зурсан жинxэнэ эд хэмээн сайрxдаг байж.

Мэдээж тэд хэрэв сонгосон бол гарын үсгээ зурсан бүтээлтэй нь хамт чекийг хоолны үнээс хамаагүй илүү үнээр зарах боломжтой. Энэ нь аль аль талдаа ашигтай байсан байгаа юм.

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь