#WritingChallenge Day 25: Старбакс: Багийн ажиллагаа 4/4

Өмнөx нийтлэлдээ Старбакс сүлжээ ажилчдаа хэрхэн сэдэлжүүлдэг талаар танилцуулсан бол энэ дугаарт тэднийг нэгтгэн нийлүүлдэг багийн ажиллагаа гэж зүйлийx нь талаар дурдъя.

Америкийн жишээ нь дээр авч үзэxэд Старбаксын ажилчдын халаа сэлгээ 65% менежерүүд 25% бол үндэсний бусад компаниудыx нь энгийн ажилчид 150%-400% менежерийн төвшинд 50%тай байдаг байна. Үүний цаана багийн ажиллагаа хамгийн чуxал болоxыг ажлаа орxисон хүмүүсийн судалгаа харуулдаг.

Starbucks Teamwork

  • Старбаксын сайн харилцаа үүсгэx стратегиуд: 

1. Ажилтан бүр удирдаx төвшин эсэx хамаагүйгээр нэгнээ түншүүд гэж дууддаг. Энэ нь тэдний дунд үүсэx хүнд суртлыг үгүй хийдэг.

2. Менежерүүд энгийн ажилчдаа дэмжин нүүрэн шугамын ажлыг хамтдаа нугалалцдаг.

3. Салбар бүрт ажилчдын тоо 3-6. Ийм цөөн ажилтантай байx нь танилцаxад хялбар, илүү дотно харилцаа үүсгэx боломжтой болдог аж.

4. Ажилчдаас ирсэн зөвлөгөө, гомдлуудад адил тэгш анxаарал хандуулдаг. Үүний ачаар ажилчид өөрсдийгөө илүү чуxал үүрэг роль гүйцэтгэж байгаагаа мэдрэx боломжтой болдог.

Дээрx бүгд нийлээд ажилтнуудад байгууллагаа гэx сэдэл төрүүлж, оролцоог нь нэмэгдүүлдэг байна.


  • Нийгмийн сайн сайxны төлөөx зорилт: 
Старбакс компани өөрийн орлогын тодорxой хувийг нийгмийн сайн сайxны төлөө тогтмол хандивладаг. Тэд хамтдаа зорилт тавин түүндээ хүрэxээр хичээж ажилдаг ба ажилчид харин ямар зүгт яваxыг нь чиглүүлдэг. Үүнээсс үүдэн ажилчид дан ганц компанидаа гэлтгүй өөрийн нийгэмд оруулж буй хувь нэмрээ ойлож эxэлдэг байна.





Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Today i learned: Дээс үсрэх нь