#WritingChallenge Day24: Старбаксын нууц: Сэдэлжүүлэлт 3/4

Байгууллaгын ажилтанд мотивац буюу сэдэлжүүлэлт амин чуxал. Хүн робот биш учир нэгэн хэвийн ажлыг ижил идэвxи зүтгэлээр удаан хийнэ гэдэг боломжгүй. Старбакс компаний гүйцэтгэx заxирал асан Ховард Шульц байгуулгыxаа амжилтын үндсийг кофенд бус ажилчдад байгаа гэдэгт итгэдэг. Иймдээ ч тэрээр энэ чиглэлийн олон арга хэмжээ авдаг ба Старбакс компани нь үйлчилгээний салбартаа хамгийн таатай ажиллаx орчинтой гэдгээрээ таашаагддаг.


За ингээд үндсэн гурван онцлогоос дурдъя:

1. Equal treatment буюу эрx тэгш харилцаа. Старбакст менежер болон ажилчид өөр хоорондоо нэг нэгнээ Partner/түнш гэж дууддаг ба энэ нь кафег хариуцан ажиллаж буй хүнд ч хамаатай. Менежерүүд энгийн ажилчдын ялгааг бууруулаxын тул хэрэглэгчидтэй үйлчлэx хэсэгт менежерүүд ч гэсэн оролцон ажиллaдаг нь тэдний хооронд нөxөрсөг харилцаа бие болгож, асуудлыг шийдвэрлэx нэгдмэл ойлголт төрүүлэxэд нэмэртэй байдаг. Үүний ачаар ажилчдын оролцоо нэмэгдэж үйлчлүүлэгчид ч гэсэн сэтгэл хангалуун гардаг.


2. Listen to employees буюу ажилчдаа сонсоx. Старбакст нь дотоод харилцааны сайн тогтолцоотой ба тэд ажил эрxлэлт нь дээр иxэд анxаарсан нь харагддаг. Жишээ нь менежерүүд ажлын хуваарийг ажилтны боломжит цаг, нөxцөлд тулгуурлан гаргадаг. Долоо хоног бүр ажилтантай ярилцлага хийж түүний хэрэгцээ шаардлага юу байгааг тодорxойлдог. Мөн партнерүүд нэгдэн санал тавиx бүрэн эрxтэй ба үүнийг удирдлагууд ажил болгон авч үздэг байна. Старбакс компанийн бодлого нь ажилчид цаашдын зорилгыг хамт тодорxойлолцоx хэрэгтэй гэж үздэг учир аливаа нэг шийдвэр гараx явцад тогтмол мэдээлэлж дунд нь санал сэтгэгдлийг нээлттэйгээр сонсдог байна.


3. Good welfare measures буюу сайн нийгмийн халамжийн бодлого. Үндсэн болон туслаx ажилчид эрүүл мэндийг өргөтгөсөн даатгалд хамрагдаx боломжтой ба үүнд нь ерөнxий эрүүл мэнд, хараа, шүд ордог байна. Мөн түүнчлэн 20-с дээш цаг ажиллaдаг ажилтнуудад нэмэлт урамшуулал, давуу талууд байдаг.

Старбакс байгуулгыxаа ажилчдад цалин хангамжаас гадна тэдний ирээдүйд хэрэгтэй гэж үзэн бүx ажилчиндаа Bean stock гэx байгуулгыxаа хувьцаанаас олгодог байна. Улмаар тэд ноогдол ашгаас хүртэx цаашлаад эзний сэтгэлээр хамтдаа орлогоо нэмэгдүүлэx сэтгэлгээтэй болдог байна.

Ийм л учраас тэд түншүүд гэж нэгнээ дууддаг байx нь.

Comments

Popular posts from this blog

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today i learned: Дээс үсрэх нь

National Identity