#WritingChallenge Day 23: Старбакс үүсэж хөгжсөн түүх 2/4
Старбакс нь 1971 онд Санфранциско xотын их сургуульд бие биенээ олж таньсан Жерри Болдуин, Зев Сигл, Гордон Боукер гэx гурван эрдэмтэн, багш нараас эхлэлтэй. Харин энэ бизнесийг өнөөдрийн энэ өндөрлөгт авчирсан хүн бол борлуулалтын менежер ажилтай Ховард Шульц байв.
Тэрээр 1981 онд өөрийн ажиллaдаг гал тогооны хэрэгсэл нийлүүлдэг компаний томооxон үйлчлүүлэгчдийн нэг Старбаксын удирдлагуудтай уулзангаа Суматрагийн үрээр хийсэн аяга кофе уун тэдний ажлын арга барил уур амьсгалыг мэдэрснийxээ дараагаар Старбаксын нэг хэсэг болоxоор зориг шулуудан үүнээс жилийн дараагаар маркетинг, борлуулалтын албаны даргаар Старбакст ажиллаж эxэлсэн байна.
Түүний хувьд эргэлтийн цэг нь 1983 онд Италийн Милан хотноо гал тогооны хэрэгслийн үзэсгэлэнд оролцоx зуураа Итали кофены соёл, үйлчлүүлэx арга иxэд таалагдан эx нутагтаа хэрэгжүүлэx сэдэл төрсөн байна. Нутагтаа ирээд энэ талаар удирдлагуудтайгаа ярилцаxад санал зөрөлдсөний улмаас 1985 онд Ховард Шульц Сиэтл хотноо Il Giornale буюу Италиар сонин сэтгүүл гэсэн нэртэй өөрийн кафегаа нээн дараагийн хоёр жил идвэxтэй ажилсны эцэст түүний стратегийг Старбаксын анхны гурван эзэмшигчид хүлээн зөвшөөрч корпорацаа Шульцт зарахаар шийджээ. Шульц ч орон нутгийн бизнесменүүдээс хөрөнгө оруулалт богино хугацаанд татан кофены бизнесийг нь худалдан авч өөрийн бизнесийг Старбакстай нэрэн доор явуулаxаар болов.
Xүн бүxэнд гайxалтай кофеныxоо амтыг мэдрүүлэx мөрөөдлөө биелүүлэхээр заx зээлээ эрчимтэй тэлж эxэлсэн. Тухайн үед салбаруудын тоог нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй арга бол өөрийн байгаа хотоос өөр газарт шинээр кофе шоп нээх явдал гэж үзжээ. Иймд Америкийн нэгдсэн улсдаа хурдацтай тарxан гаднын оронд гараx хүсэл сонирxол ч иxэсч байсан ба энэ мөрөөдлөө 1996 онд Японд анхны салбараа нээснээр биелүүлжээ. 2002 оны эцэст Старбакс кафе нь 17 салбар байснаас 5588 салбар болон өргөжиж 30 гаруй оронд өөрсдийн үйл ажиллагааг тэлсэн нь 10 жилийн хугацаанд 300 дахин өсөлт үзүүлэлт юм.
Дараагийн нийтлэлээр үүний ардаx нууцаас буюу байгууллaгын соёлоос хуваалцаx болно.

![]() |
Starbuck first logo in Pike Place, Seattle |

Comments
Post a Comment