#WritingChallenge Day 8: Momentum
Momentum буюу mass in motion гэх энэ ойлголт орчин цагт энгийн амьдралд илүүтэй хэрэглэгдэх болсон ба гол хэрэглээ нь эхлүүлсэн зүйлээ тасралтгүй үргэлжлүүлэх ба аяндаа хийхгүй орхих нь хэтэрхий үнэ цэнэтэй учир үргэлжүүлж хийхэд дөхөм болдог.
Энийг мэдээж өөрт хэрэгтэй эерэг сайн зүйлтэй холбож ашиглавал нь зүйтэй.
Холын зай гүйлтэд бэлтгэл хийж буй тамирчинд шантрах үе бишгүй ч нэгэнт замын гуравны хоёрыг нь туулсан юм чинь энгээд орхих нь дэндүү харамсалтай гэсэн бодол цааш гүйх эрч хүч хайрлаж байгаатай хамтатгаж ойлгож болно.
Тэгвэл бидэнд замынхаа талд орох, магадгүй удаан хүлээж байсан юмаа эхлүүлэх хүртэл хангалттай байж болно. Хүний төрөлх араншинд аливаа зүйлийг олохоос илүү алдах нь хүндээр тусдаг учир мэдэж байгаа хүний хувьд та үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлэн боломж танд байна.
Жишээ дурдахад би Испани хэлийг сурахаар шийдээд өдөр бүр Дуолинго аппаар дамжуулан хичээл хийдэг. Хэдий өглөө хийдэг ч тэмдэглэлт арга хэмжээ тохион амжаагүй тул тасралтгүй үргэлж буй 95 дахь өдрөө таслахгүй нь тулд энэ бичвэрийн өмнөхөн хийчихээд сууж байна.
Жич: Энэ мэт арга хэрэгсэл ашиглан хэрэглэгчдийг утас компьютерийн өмнө тогтоон барих боломжтойг программ хангамжийн мэргэжилтнүүд сайтар мэддэг тул өөрт хэрэгтэй ашиг тустай аппуудад л боломж олгоорой.
Мөн зөвөлгөө болгон хэлэхэд өөрийгөө дайчлахын тул гадаад ертөнцийн туслалцаа авч болохыг Charles Duhigg-ийн бичсэн Power of Habit номонд: Хийх зүйлийнхээ талаар олон нийтэд ил тод зарла. Тогтмол танилцуул тэд аяндаа чамайг шахаж юу болж байгааг сонирхох болно гэсэн байдаг. Энэ ч маш үр дүнтэй болохыг зөвхөн өөртөө амлалт өгч явж ирсэн би бээр мэдэрч үр шимийг нь хүртэж эхлээд байгаа. Та бүхэнд амжилт хүсье.
Comments
Post a Comment