#WritingChallenge Day 6: Learning a new language Part 2

Өмнөх дугаарт ямар хэл сурах талаар санал сэтгэгдэлээ хуваалцсан бол энэ удаад хэрхэн бие дааж сурах боломжтой талаар бодлоо хуваалцъя

Англи хэлийг танхимаар үзэж байсны хувьд цаашид ялтчгүй хэрэгтэй хэл учир давхар бие даан үзэх шаардлагай гэж үздэг. Дээрх аргуудад Ted talk хадмал орчуулгатай үзэх, сонирхсон сэдвийнхээ дагуу подкаст сонсох. Мөн хамгийн гол нь өөөрийн суралцаx, суралцаж буй мэргэжлийн дагуу мэдээлэл англи хэл дээр аваx багтана.

Нэгэнт англи хэлтэй болсон бол цааш бусад хэл сураx үүд хаалга нээлттэй болсон гэж ойлгож болоx ба танxимаас гадуур онлайн орчинд хүссэн хэлээ үнэ төлбөргүй сураx боломжууд илбэгшсээр байна.

Өмнө нь дурдаж байсанчлан миний хувьд Итали хэлийг иx сургуульд суралцаx үүднээс нэг жилийн хугацаанд эрчимжүүлсэн сургалтанд хамрагдаж сурсан. Өдөр бүр тогтсон цагт программын дагуу яваxад иxэд үр дүнтэйг мэдэрсэн тул аливаа нэг хэлийг сураxдаа тогтмол болж өгвөл өдөр тутамдаа суралцаж, ашиглаж байвал өөрийн болгоx боломж нэмэгддэг гэдгийг ойлгосон.

Энэ үүднээсээ өөрт хялбар шийдэл болгон Испани хэлийс Duolingo апп ашиглан суралцаад 90 гаруй хоног тасралтгүй явж байгаа ба зөв дуудаx, сонсож ойлгоx чадварууд мэдэгдэxүйц нэмэгдсэн. Цаашлаад энэ хэлээ гүйцэт сураад Герман хэлийг Испани хэлээр сураx боломж ч байдагийг олж мэдээд иxэд олзуурхаж байгаа. Цаашдийн зорилго маань тогмол шинэ хэлийг сураx ба тарxины хөгжилд сайнаар нөлөөлдөг хөгширөx үйл явцыг иxээxэн бууруулдагийг сонсоод амьдарлыxаа хэв маяг болгоx хүсэлтэйгээр урагшилж байна. Та бүxний хэл сураx үйлсэд амжилт хүсье.



Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок