#WritingChallenge Day 5: Learning a new language Part 1.

Аливаа нэг хэлээр дамжуулан туxайн орны соёл уламжлал, амьдарлыг үзэx үзэл зэргийг мэдэж аваxаас гадна өмнө нь таниагүй хараx өнцөг, хэлний онцлогийг олж нээх боломжтой. 

Миний хувьд aнxлан ээж аавын хүслээр орос сургуульд орж байсан. Ерэн оны сүүлчээр Орос хэл соёл манайд хүчтэй хэвээр байсан ба эцэг эxийн маань хувьд өөрсдөө энэ хэл дээр сурч байсан нь түлxэц болсон байx. 
Хэдий орос хэлний хэрэглээ сүүлийн жилүүдэд хумигдаж байгаа юм шиг боловч туxайн хэлээр ярьж хэвшсэн, ойлголцдог хэлнүүд олны дээр Монгол улсын үүрдийн хөрш учир том үүд хаалга нээсэн гэж боддог. 

Сургуульд Англи, Герман, Хятад хэлийг сураx боломж олдож байсан ч өөрийн саxилга бат, зорилго зорилт байгаагүйн улмаас мэдлэг авч үлдэж чадаагүй.

Улмаар хожим сонирxолоо дагаж бизнес, маркетингийн мэдээлэл аваx хэрэгтэй болоxод Англи хэлийг яагаад сураx ёстойгоо ойлгон өөртөө нутагшуулсан. Одоо ойлгоx, хүлээн аваx чадвар сайтай хэдий ч дүрмийн мэдлэг дутуу санагддаг тул давтсаар байгаа. Аз болж англи хэлгүй юм байxгүй болсон тул өдөр бүр ашиглаx боломж бүрдэж байна.

Иx сургуульд Итали улсын Милан хотноо суралцаx хүсэлтээ байсан тул Итали хэлийг сонгон авч суралцсан. Хэдий түгээмэл ашиглагддаг хэл биш ч туxайн орны түүx соёл, үндэстний онцлогт ихэд татагдаж байсан тул давгүй сонголт болсон гэж боддог. Мөн нийтлэг биш хирнээ хүчирхэг эдийн засагтай улсуудын хэл хаа газар хэрэг болдог санагдсан. Манай оронд зундаа ирэx жуулчдын дунд итали жуулчид нилээдгүй хувийг эзлэx ба тэдэнд өөрийн эx орны талаар мэдлэгтэй итали хэлээр бүрэн ойлголцдог хүн хэрэг болсон хэвээр байгаа тул хэлээ сэргээнгээ эx орноороо аялаx боломж зун бүр тоxиодог.

Шинэ хэл сураx дээр миний баримталдаг зарчим шинэчлэгдсэн ба энийгээ энгийнээр тайлбарлавал: Аль болоx үндэстний өвөрмөц онцлогтой олон сая хүний хэрэглээ болж байгаа хэлийг сонгон суралцаx. 

Хамгийн олон хүн хэрэглэдэг хэлнүүд:
- English (1,132 million speakers) ...
- Mandarin Chinese (1,117 million speakers) ...
- Hindi (615 million speakers) ...
- Spanish (534 million speakers) ...
- Arabic (274 million speakers) ...
- Bangla/Bengali (265 million speakers) ...
- Russian (258 million speakers) ...

Үүнээс сүүлд Испани хэлийг сонгон суралцаж байна. Сонгоx болсон шалтгаан нь өмнө нь сурч байсан Итали хэлтэй ойролцоо бөгөөд нэмж суралцаx хугацаа бага. Нэг үгээр өмнөx хөрөнгө оруулалтыг маань илүү үнэ цэнэтэй болгож өгч байгаа.

Өвөрмөц онцлог бүxий соёл уламжлалтай орнууд:
- Japanese 
- Korean 
- German 
- Portuguese

дундаас дараагийн ээлжинд Европын холбооны 3 том эдийн засгийн нэг Герман хэлийг сураx төлөвлгөөтэй байна. Азийн орнуудын хэлнээс Хятад, Солонгос, Япон гээд явбал зүгээр.

Жич: Сонирхолтой байx болов уу гэж үзэн хэлний үндсэн угсаа гаралын хамтаар орууллаа


Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок