#WritingChallenge Day 4: Daily Exercise
Өдөр тутмын дасгал хөдөлгөөний ачаар амьдрал ахуйд маань ихээхэн нөлөө гарсан тул энэ талаар өөрийн хуримтлуулсан мэдлэг туршлагаасаа та бүхэнтэй хуваалцъя.
Бидний мэдэж байгаачлан биед ашигтай гэдэг ч өөрийн биеэр сайтар мэдэдгүй л явлаа.
Гарсан өөрчлөлтөөс дурдвал:
1. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч өтгөн гадагшлах үйл явц тогтворжсон. Энэ хүүхэд дээр ч анзаарагддаг юм байна лээ. Манай хүү хөдөө очиод шал нь бохир байсан тул гэртээ байдаг шигээ мөлхөж чадахгүй байсаар хоёр хоногийн дараа гэртээ ирж байж хүндэрсэн. Уг нь тогтмол өглөөд бие засдаг.
2. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх үед хөлс ихээр ялгарч арьсны нүх сүв нээгдэн усанд орсны дараагаар арьс амьсгалах шиг л болдог. Аажимдаа арьсны өнгө нь сэргээд байгаа.
3. Өмнө нь алдартай бизнесмений ярилцлагыг сонсож байхад залууст хандаж хэлэх ганцхан захиас хэлэхгүй юм гэхэд: Өдөр бүр дасгал хийж байгаарай. Сурсан мэдсэнээс минь илүү надад хэрэг болсон юм шүү гэж байсныг нь үргэлж санаж явдаг. Үнэхээр л амьдралын идэвхи сайжирч, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн санагддаг шүү. Мөн тархины үйл ажилгаа хүртэл сайжирсан нь дасгал хийх үед гүнзгий амьсгаа ихээр авч тархинд хүчил төрөгч хангалттай очиж давхар цусан хангамж нь сайжирдаг тай холбоотой байх.
Сонирхуулах үүднээс: Өөрийн ашиглаж байсан болоод одоо ашиглаж байгаа дасгалын аппликейшнүүдийг зургаар орууллаа. Миний хувьд өглөө бүр шүдээ угаагаад усаа уучихаад шууд дасгалаа хийдэг. Нойрмог байвал нэг алим идэхэд жимс нь дэх сахарын агууламж хоосон ходоодонд бүүст хийгээд өгөх шиг л санагддаг.
За амжилт.
1.
Анхлан ашиглаж байсан апп. 2 жил гарам асуудалгүй ашигласан илүү дутуу юмгүй яг дасгалаа хийх хүн тохиромжтой. Яваандаа Про хувилбарыг нь 3-4 еврогоор авсан зар сурталчилгаа, нэмэлт дасгалууд тай болсон.
2.
Туршиж үзэж байсан. Цаг хэмнэсэн зүгээр санагдсан. Бага багаар илүү хэцүү дасгал хиймээр санагдаад өөрчилсөн.
3. Одоо ашиглаж байгаа.
Анхлан үнэгүй хувилбарыг нь ашиглаж байгаад бүртгүүлсэн. Олон төрлийн сонирхолтой дасгалаас гадна календар, план гаргаж өгдөг. Жилийн 50USD хавьцаа байдаг.
Comments
Post a Comment