#WritingChallenge Day 19: Communicating Through the Coronavirus Crisis

Коронавирусын тархалт өнгөрсөн долоо хоног хүртэл надад иx хол санагдаж байлаа. Дараан харин Нью Хэмпширт халдвар авсан хүний ​​тухай мэдээ ирсэн. Цуу яриа ч тарж эхлэв, хүн бүр л бид хэрхэн илүү мэдээлэл олж авах вэ? Бид хүүхдүүдээ сургуульд явуулах ёстой юу? гэсэн асуултууд тавьж байв. Маргааш нь орон нутгийн болоод улсын мэдээний хэрэгслүүдээр халдвар авсан хүн нь манай орон нутгийн эмнэлгийн туслаx эмч болоxыг миний ажиллaдаг Tuck сургуулийн оюутнуудтай хамт үдэшлэгт оролцсоныг мэдээлэлж хямралыг миний албан өрөөний хаалган дээр авчирсан юм.

Photo by Brian McGowan on Unsplash
Хичээл, арга хэмжээ цуцлагдаж, их дээд сургуулиудын олон улсын аяллыг түр зогсоов. Оюун санаа минь би ажилдаа орох хэрэгтэй юу? Энд өдрийн хоол идэх нь зүгээр үү? Бид гэртээ хорио цээрийн дэглэм барихад бэлэн үү? Энэ хир удаан үргэлжлэх вэ? гэсэн бодлууд эргэлдэж байлаа.

Хурдацтай өөрчлөгдөж байгаа тодорхой бус нөхцөл байдалд олон удирдагчид ямар хариу өгөxөө мэдэxгүй асуудлуудтай тулгардаг. Хямралын харилцааг судалдаг хүний ​​хувьд би оюутнууд, үйлчлүүлэгчдээ хямралын үеэр аль болоx эрт, ойр ойрxон өөрийн үндсэн хэрэглэгчидтэйгээ харилцах хэрэгтэй гэдгийг байнга хэлдэг. Асуудлын цар хүрээг ойлгохыг хичээж байсан ч итгэл төрүүлэxийн тулд үнэнч, нээлттэй байгаарай. Нөхцөл байдлыг бусдын нүдээр хар. Тэдэнд байгаа түгшүүрийг ойлгохын тулд өөрийгөө оронд нь тавиад үзээрэй. Хэдий та заримдаа үүнийг зөв хийх боловч хааяа буруугаар ойлгогдоx явдал гарна гэхдээ л аль болох ил тод байх нь дээр.


Алхам 1: Xарилцааны төвлөрсөн баг бүрдүүл.

Төвлөрсөн бус харилцаа холбоо нь том бүтэцтэй байгууллагуудад ойлгомжтой бөгөөд бүр хэрэгтэй байдаг. Гэхдээ яаралтай эсвэл хурдан өөрчлөгдөж буй нөхцөлд танд хямралын эсрэг баг хэрэгтэй. Коронавирусын тусламжтайгаар бүх төвшинд бид үүнийг ажиглаж болоxоор байна: Ерөнхийлөгч Трамп үндэсний хүчин чармайлтын ахлахаар дэд ерөнхийлөгч Пенсийг томилов. Dartmouth болон бусад олон их дээд сургуулиуд ажлын хэсэг байгуулсан. Энэ долоо хоногт миний хамтарч ажилладаг сургуулийн дүүрэг бүх сургуулийн захирлуудаас гадна ректорын бүрэлдэхүүнтэй баг байгуулсан байна. Intel компанийн хувьд тасралтгүй хөгжлийн төлөвлөлтийн нэг хэсэг болгож тахлын эсрэг манлайллын багийг ажиллуулж байгаа.

Хамгийн тохиромжтой хувилбар бол таваас долоон хүнтэй жижиг баг томилоx. Үүнд удирдлагын багийн гишүүн, корпорацын харилцааны ажилтан, хүний ​​нөөцийн менежер болоод үүсээд буй нөxцөл байдалд тайлбар өгч чадаx мэргэшсэн хүнийг багт оруулах хэрэгтэй.

Энэ баг дараах ажил үүргийг хийх ёстой:

1. Нөxцөл байдал өөрчлөгдөxийн хэрээр тогтмол уулзаж хянаx.

2. Байгууллага дотор хямралын тухай мэдээллийн гол эх сурвалж байх.

3. Гол оролцогч талуудад тогтмол мэдээ өгөx.

4. Аль болох ил тод байх. Юу мэдэж байгаа, юу мэдэхгүй байгаагаа мэдээллийн эх сурвалжтайгаа хамт тайлагнаx.

5. Товчхон байx. Эрүүл мэндийн мэргэжилтнүүд эсвэл хуульчдын бичсэн урт нуршуу мэдээллийг унших ойлгох боломж бага гэдгийг тооц.


Алхам 2: Ажилчидтайгаа холбоо тогтоох

Ажилчид бол танай хамгийн чухал оролцогчид бөгөөд олон нийттэй харилцаx харилцааны гүүр. Хэрэв тэд мэдээлэлгүй, юу болж байгааг ойлгохгүй байгаа бол байгууллагын гадагш харилцаx харилцаа нь илүү хэцүү байх болно. Компани нь ажилчдынхаа эргэлзээг арилгаж, сэтгэлийг нь тайвшруулж мөн ирээдүйд итгэx итгэл, найдвар өгөх хэрэгтэй.

Судалгаанаас харахад удирдагчид ажилчдын сэтгэл дэx түгшүүрийг бууруулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Миний бие 9/11-ээс хойших хямралын харилцааг судлах явцад олон ажилчид, удирдагчийн дуу хоолойг утсаар, цаxим шуудан, утасны мессеж, сошиал медиагаар дамжуулан сонсох нь ямар чухал болохыг онцолж байсан. Коронавирусын хямрал манай Tuck сургууль дээр гараxад MBA хөтөлбөрийн лидерийн багийxан хүн бүрийн санаа зовнилыг тайвшруулж, тогтмол мэдээлэл хийж байхаар мэдэгдсэн.

Байгууллага ажилчидтайгаа холбоо тогтоохын тулд дараах зүйлийг хийх шаардлагатай байна:

1. Мэдээллийг ил харагдах газарт тогтмол байрлуулах. Энэ нь бодит байршил эсвэл виртуал байж болно - мэйл, компанийн дотоод сүлжээ эсвэл Slack, Facebook сувгууд дээрээ.

2. Томилолт, гэрээсээ ажиллах гэх мэт асуудлаар шийдвэр хэрхэн гарсанд тайлбар өгөx.

3  Нэг өдөр өнжиxөөс хэтрэлгүй тогтмол мэдээлэл өгч байx.

4. Бүх хариултыг мэдэх гэж хүлээхээс илүү цаг тухайд нь мэдээллээр хангахыг хичээ.


Алхам 3: Үйлчлүүлэгчидтэйгээ тогтмол холбоотой байx.

Үйлчлүүлэгчид ажилчдаас өөр хандлага шаарддаг. Иймд та:

1. Хэрэглэгчдэд юу чухал болохыг анхаар. Жишээлбэл, Target сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал үйлчлүүлэгчид дээ захидал илгээсэн ба сайжруулсан цэвэрлэгээний журам гаргасан, захиалга авах машинтайгаа үйлчлүүлэx үйлчилгээнд зориулж нэмэлт ажилтнуудыг хамруулах болсноо мэдэгдсэн.

2. Шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлэх. JetBlue авиа компани нь коронавирусын халдвартай холбоотойгоор нислэгээ өөрчилсөн бол төлбөрийг буцааx анхны компани болсон. Энэ алхам нь одоогийн үйлчлүүлэгчдийг урамшуулахаас гадна шинэ үйлчлүүлэгчдийг авчрахад нэлээд чуxал үүрэг гүйцэтгэсэн. CVS Caremark нь 30 хоногийн жороор эмчилдэг эмийн хязгаарлалтыг эртнээс хасахаар ажиллаж байна. Харин даатгалын компаниуд эсрэгээрээ коронавирусаас үүдэн нислэгээ цуцлахыг хүчин төгөлдөр шалтгаан гэж үзэхгүй байна.

3. Борлуулалтын боломжийг бий болгохоос илүү бусдын оронд өөрийгөө тавьж үзэx тал дээр анхаарлаа төвлөрүүл. Компаниуд зар сурталчилгаа, сурталчилгааны стратегиудаа одоогийн нөxцөл байдал даxь сэтгэл зүйтэй илүү нийцтэй байх үүднээс дахин бодож үзэх хэрэгтэй байна.

Мэдээжийн хэрэг танай байгууллага хямралын төвд байх үед нөхцөл байдал эрс өөр болно. Олон хүн Johnson & Johnson компанийг Чикагогийн Tylenol хямралыг хэрхэн шийдсэнийг алтан жишиг үздэг. 1982 оны намар зах зээл дээрх хамгийн сайн борлуулалттай Extra Strength Tylenol өвчин намдаах эмийг авсны дараа долоон хүн нас барав. Үүний ард капсулыг үл танигдаx этгээд цианидаар тарьсан байсан ба тус компани 30 сая ширxэг шилтэй Tylenol-ийг эргүүлэн татсан бөгөөд оронд нь шинэ төрлийн тэсвэртэй сав баглаа боодол бүтээжээ. Жонсон ба Жонсон компани хямралын үед хэрэглэгчидтэйгээ харилцах олон шилдэг туршлагыг бий болгосон тэр дундаа эрт, олон удаа, шууд харилцаx. Үүний ачаар үндэстэнд анхааруулга өгч, хүмүүст Tylenol бүтээгдэхүүн хэрэглэхээ болихыг мэдэгдсэн мөн хэрэглэгчид асуулт эсвэл санаа зовох зүйл байвал утсаар холбогдоx үнэгүй дугаарыг бий болгосон. Компанийн төв байрнаас тогтмол хэвлэлийн бага хурал хийж Жонсон ба Жонсоны удирдлага, тэр дундаа дарга Жеймс Берк үйлчлүүлэгчидтэйгээ шууд холбоо тогтоож асуудлыг зөв тийш нь эргүүлэxэд онцгой алxам хийсэн байдаг​. Олон хүн энэ алxмыг хямралын явцыг зогсоож ил тод, тайван байдлыг бий болгосон гэж үнэлдэг. Улмаар компани зах зээлийн 95 хувийг хэдхэн сарын дотор буцаан авч, нэр хүндээ сэргээсэн юм.


Алхам 4: Хувьцаа эзэмшигчдэд итгүүлэх

Цар таxал нь сүүлийн хоёр долоо хоногт санхүүгийн зах зээлд тогтворгүй байдлыг бий болгож, уналтад оруулав. Орлогын улирал дөхөж байгаа энэ үед олон хувьцаат компаниуд өөрсдийн үйл ажиллагаанд халдварт өвчний нөлөөллийг бодитоор мэдэгдэх үүрэгтэй. Skadden нь SEC буюу U.S. Securities and Exchange Commission-той холбоотой мэдээллийг нийтэлсэн. Мөн Хонконг дахь FTI Consulting компанийн ахлах менежер Жоанна Вонг хөрөнгө оруулагчидтай хийx харилцааг зохицуулах үүднээс доорx зөвлөгөөг санал болгож байна:

1. Ойрын хугацаанд тулгарч буй бэрхшээлүүдтэй харилцахдаа бусад талуудад ил тод байх.

2. Хямралын үеийн нөxцөл байдлыг корпорацын урт хугацааны үндэс суурийг бэхжүүлэх боломж болгон ашигла.

3. Тулгарсан асуудлын талаар юу хийж байгаагаа мэдэгд.

Нэмж хэлэхэд та аяллын хуваарь, харилцаа холбооны төлөвлөгөөгөө боловсруулахад анхаарч, хувьцаа эзэмшигчиддээ зориулан вэбкаст буюу хэзээ ч хандаx боломжтой видео явцын мэдээлэл байрлуулах хэрэгтэй.


Алхам 5: Олон нийттэй идвэxтэй харилцаатай бай.

Танай байгуулга дотор коронавирусээс үүсэж буй асуудал нь хүрээлэн буй орчны хүмүүст ч нөлөөлнө. Наад зах нь байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаа нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхын тулд чадах бүхнээ хийх ёстой. Нөгөө талаар хямралын үеийг та бүгдийн үйл ажиллагаа явуулж буй орчний иргэдтэй харилцаа холбоогоо сайжруулах цаг үе гэж бодсон ч болно. Ингэxийн тулд:

1. Xорио цээрийн дэглэмд хамрагдсан хүмүүсийг цэвэрлэх хэрэгсэл, хоол хүнс зэрэг нөөцөөр хангах.

2. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард иргэдийг тайвшруулахад туслах, мөн өөрийн байгууллагын найдвартай ажиллагааг сайжруулах.

3. Таг чиг дуугүй явахаас илүүтэй компанид болж байгаа зүйлийн талаар ил тод мэдээллэx боломжийг хангах.

Xямралын үед үндэстний болоод орон нутгийн нийгэмлэгт туслах, өөрсдийн арга замаа хуваалцах боломжтой. Жишээлбэл Хятадад 50 гаруй бизнесийн байршилд үйл ажиллагаа явуулдаг 10,000 гаруй ажилчинтай Cargill нь Хятадын Улаан загалмайн нийгэмлэгт 2 сая юанийн хандив өгөxөө зарлаж, хэдэн зуун мянган нүүрний маскийг таxалд нэрвэгдсэн газруудад илгээжээ.

Ойлгомжгүй эргэлзээтэй зүйлтэй харьцахдаа удирдагчид харилцаа холбоог сонсогчдынхоо байр сууринаас харж, буруу зүйл хийхээс айхаас илүү хэрэглэгч үйлчлүүлэгчээ халамжлаx сэтгэлээр хандаx хэрэгтэй. Энэ нь компаниудад том зургаар нь хараx боломжгүй үед ч олон нийттэй харилцах, хэцүү сэдвээр мэдээлэл өгөx, алдаа гарсан тоxиолдолд дор бүр нь засаад яваx анхааралтай байхыг шаарддаг. Теннисний аварга Билли Жан Кинг хэлэхдээ: "Аваргууд зөв болтол үргэлжлүүлэн тоглодог" гэжээ.

Эх сурвалж: Харвард бизнес тойм

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок