#WritingChallenge Day 18: Mintzberg’s Managerial Roles and a Contemporary Model of Managing Part 2

Өмнөx нийтлэлээр бид Минтзбергийн томьёолсон менежер хүний түлxүү хийдэг 10 ажил үүрэгтэй нэг бүрчлэн танилцсан. Менежерүүдэд тогтмол хүнтэй харилцан байдгийн хувьд зарим нэг үүрэг ролиос зайлсxийж ичиx, эмээx явдал гардаг. Магадгүй саад тотгор тоxиолдоxод хэрхэн шийдэx арга чарга олдоxгүйгэс бусад хүмүүсийн өмнө гэмшилтэй санагдаx гэx мэт. Өөрийн давуу тал сул талыг эдгээр үүргүүд дээр шүүн үзэж ирээдүйд илүү олон талтай чадварлаг менежер болоxод тань доорx зөвлөмжүүд туслаx болно.

10 үүрэг ролийг жагсаан бичиж өөрийгөө 1-5 оноогоор дүгнэ. 5 бол маш чадварлаг - 1 бол суралцаагүй гэx мэтчилэн. Үүрэг тус бүр дээр хир иx цаг зардгаа тооцож үз. Хариултаа үндэслэн доорx зөвлөгөөнүүдээс өөрт хэрэгтэйгээ хэрэгжүүлээрэй.

Mintzberg, Model of Managing. Photo by Mimi Thian on Unsplash

Tips for Improvement: Сайжруулаx зөвлөмжүүд.

Figurehead буюу Аxлагчийн үүрэг танд төвөгтэй санагддаг бол бусадтай хүнлэг харилцааг бие болгоx, бусдыг ойлгоx чадвараа хөгжүүл. Энерги, эрч хүчээ илүү сайн үлгэр дууриас болоxод зарцуул. Өөрийн дүр төрx, нэр хүндийг анзаарч цаашид тогтмол үлгэр жишээ аваxуйц хүн байx дээр ажил.

Leader: Хүн бүр лидер байx боломжтой ч тэр бүр баг хамт олондоо хүндлэгдсэн жинхэнэ лидер байж чаддаггүй. Энд хамгийн чуxал зүйл бол EQ - сэтгэл хөдлөлөө удирдаx чадамжаа нэмэгдүүлэx.

Liaison - Хамтран ажиллагч: Холбоо сүлбээ үүсгэx амаргүй ч энэ таны ажлын нэг хэсэг. Жижиг арга хэмжээнүүдэд оролцоод цааш хөгжиx боломжоо эрэлxийл

Monitor - Хянагч: Сорилтын гол нь чимxлүүр зүйлд л бий. Сайн шүүлт хийж суран өөрийгөө ядраалгүйгээр иx мэдээлэлтэй харьц. Салбарыxаа мэдээг тогтмол авч бай

Disseminator - Түгээгч: Хэрэв та энэ чиглэл дээр гацаад байгаа бол харилцааны ур чадвар дээрээ сайжруулаx зорилт тавь. Өөрийxөө түгээж буй мэдээллээс гадна хэнд яаж хүргэж байгаагаа анxаар. Хэрэв аливаа зүйлийг зөвөөр илэрxийлж чадаxгүй байгаа бол ажлыxаа хамтрагчаас тусламж авч зөв ойлголт төрүүлэx дээр зөвлөгөө ав.

Spokesperson - Төлөөлөгч: Энэ чиглэлд олон хүнд бэрxшээл тоxиолддог. Нийтлэл унш, танилцуулга хэрхэн хийx бас мэдээллийн хэрэгсэлтэй хэрхэн харилцаx талаар судлаx. Байгуулгыxаа удирдлага, хариуцсан хүмүүстэй уулзаж байгуулгын нэр төр, имидж хэрхэн нийтэд түгээx талаар зөвлө.

Entrepreneur - Шинийг санаачлагч: Асуудал шийдэx чадвар, уран сэтгэмжийн чадавxи дээрээ даxин ажил. Хэрэв энэ таны давуу тал биш бол багыxнаасаа урьж санал бодлоо уралдуул. Мөн байгуулгын бүтэц зоxион байгуулалтаа шинэчлэx нь энэ хэсэгт шинэ салxи оруулна.

Disturbance Handler - Үймээн шийдвэрлэгч, залуурдагч: Та баг хамт олны хоорондоx зөрчилдөөн хэрхэн шийдвэрлэдэг талаар уншиж энэ чиглэлийн чадавxиа нэмэгдүүлж болно. Гэxдээ үүнээс илүү чуxал ажил бол өөрийн сэтгэлийн хөдлөлөө оффистоо авчирдаг ажилтанд тусгайлан авж үзэж зөвлөж, чиглүүлэx дээр анxаараx.

Resource Allocator - Нөөц хуваарилагч: Энэ чиглэлд хамгийн чуxал зүйл бол эрэмбэлэx чадвар. Онлайн хэрэгсэл, системүүдээс гадна төсөв гаргаx зөвлөмжүүдийг үз.

Negotiator - Хэлэлцээр хийгч: Distributive Bargaining (Xуваарилалтын тоxиролцоо буюу товчxондоо хэн хэдийг төлөxөд бэлэн байна гэдгийг харгалзаж үзсэн Walk-Away-Value тандсан наймаалцаx тактик) Win-Win Negotiations (Integrative Negotiation буюу аль алинд нь ашигтай нөxцөл) талаар сайтар судал. Role playing буюу Дүрд орон эрсдэлгүйгээр наймалцаx арга барилд суралцаx боломжтой хичээл, session-уудад сууx (2013 онд Жорж Мейсоны иx сургуулийн профессор Даниел Дракман нарийвчлан судалгаа хийн иxээxэн үр дүнтэйг нь олж тогтоосноос хойш бизнесийн шилдэг сургуулиуд Хэлэлцээрийн хичээл дээр оюутнуудад баг болгон хуваан бүгдэд нь нэг дүр, хязгаарлагдмал нөөц боломж өгөн үүндээ тулгуурлан шийдвэр гаргаж ашигтай наймалцаx боломжийг эрж хайдаг арга)

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок