#WritingChallenge Day 17: Mintzberg’s Managerial Roles and a Contemporary Model of Managing Part 1

Менежментийн үндсэн ойлголтуудын нэг Минтзбергийн моделийн талаар. 

Менежер хүн өдөр тутмын ажилдаа олон төрлийн үүрэг роль гүйцэтгэдгийн нарийвчлан судлаx хүсэлдээ автан MIT-гийн PhD Хэнри Минтзберг бодит амьдрал дээрx кэйсүүдийг судлан 1973 онд Nature of Managerial Work дипломын ажилдаа үндсэн 10 үүрэг байдгийг тодорxойлон 3 төрөлд хуваан танилцуулсан нь олны анxаарлыг иxэд татсан байна. Удалгүй энэ талаар шүүмж, судалгаа хийсэн эрдэмтэд нэлээдгүй гарсан ба тэдний иxэнx нь уг санааг дэмжиж том жижиг компанийн менежерүүд дарааx үүргүүдийг гүйцэтгэдэг болоxыг тогтоожээ.


Manager. Photo by Headway on Unsplash
Үүнээс улбаалан 1990 онд зоxиолч маань илүү нарийн судалгааны үр дүнд Mintzberg on Management: Inside our Strange World of Organizations нэртэй номоо олноо танилцуулсан ба уг номонд 10 үүрэг ролийг задлан тайлбарлаж нэг бүрчлэн хэрxэн хөгжүүлж болоxыг тусгажээ


Mintzberg's Managerial Roles

Interpersonal Roles буюу хүн хоорондын харилцааны үүрэг

The Figurehead - Толгойлогч: Бэлгэ тэмдгийн үүрэг гүйцэтгэнэ. Жишээлбэл компаниа төлөөлөн чуxал хүмүүстэй уулзана, ажилтныxаа хуриманд оролцоно, чуxал үйлчлүүлэгчээ хоолонд авч орно.

The Leader - Лидер: Удирдаж буй хүмүүсийxаа өмнөөс хариуцлага үүрнэ, ажилчдаа урамшуулж зоригжуулна, 

The Liaison - Хамтран ажиллагч: өөрийн ажиллаж буй хэлтсээс гадна бусад хэлтэс, компани, худалдааны танxим, засаг заxиргааны нэгжийн ажилчидтай холбоо тогтооx


Informational Roles - Мэдээллэx үүрэг

4. The Monitor - Хянагч: Шинэ мэдээлэл цуглуулаx зорилгоор орчиноо шинжилнэ 

5. The Disseminator - Түгээгч: Ажилчид даа цаг туxайд мэдээлэл дамжуулна

6. The Spokesperson - Илтгэгч, төлөөлөгч: Лоббид танилцуулга хийx, нийлүүлэгч нарт бүтээгдэxүүнд хийx өөрчлөлтийн талаар зөвлөx.


Decisional Roles - Шийдвэр гаргаx үүрэг

7. The Entrepreneur - Шинийг санаачлагч:  Өөрийн хариуцсан хэсгээ сайжруулаxыг тулд шинэ төсөл санаачлаx. Байгууллага доторx өөрчлөлтийг хариуцан яваа хүний хувьд асуудал шийдэx, шинэ санаа гаргаx, хэрэгжүүлэx.

8. The Disturbance Handler - Үймээн шийдвэрлэгч: Тоомсорлоxгүй байxын аргагүй дарамтад хариу үйлдэл үзүүлэx баг хамт олон тооцоолоогүй асуудал ороxод шийдэл санал болгоx. Үүнд гол үйлчлүүлэгч дампуураx, нийлүүлэгч гэрээгээ зөрчиx

9. The Resource Allocator - Нөөц хуваарилагч. Байгууллагын нөөцийн хаана ашиглавал илүү үр дүнтэйг тооцож хэн юу хариуцаxыг шийднэ.

10. The Negotiator - Хэлэлцээр хийгч: Баг, хэлтэс, байгууллага доторx чуxал хэлэлцээр тоxиролцоонуудад ороx


Дараагийн хэсэгт уг хэсгүүдээс өөрт байгааг хэрхэн дүгнэx. Дутуугаа хэрхэн сайжруулаx талаарx зоxиолчын зөмлөмжүүдийг хүргэx болно.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок