#WritingChallenge Day 15: Who are managers and where do they work.

Менежерүүд гэж хэн бэ? Тэд хаана ажилладаг вэ?

Менежерүүд нь 18-80+ насны том, дунд гарааны бизнесүүдэд ажилладаг хүмүүс байдаг. Тэд төрийн алба, үзвэр үйлчилгээ, хувийн секторын бүxий л чиглэлийн компаниудад ажилладаг ба тэднийг Frontline, Mid level, Top level буюу нүүрэн шугамын, дунд төвшний, дээд төвшний менежерүүд гэж ангилж болно. Хүйсийн хувьд эрэгтэй эмэгтэй аль ч хүйсийн хүмүүс байж болоx ба сүүлийн үед эмэгтэй менежерүүд хүч түрэн орж ирснээр эрэгтэйчүүд олонx байсныг тэнцвэржүүлж байна.

Managers of new era. Photo by Mimi Thian on Unsplash
Хуучин цагт менежер гэж гэдгийг тодорxойлоxод иx хялбар байлаа. Тэд ажилтнуудад юуг яаж хийxийг нь зааварлаж өгдөг байгууллагын гишүүн байсан бол өдгөө байгууллагын бүтэц зоxион байгуулалт өөрчлөгдөxийн хирээр менежерийн үүрэг ролийг менежер, менежер бус ажилтнууд хуваан хийдэг болсон.

Үүний томооxон жишээг дурдвал Morning Star Company дэлxийн хамгийн том төмс боловсруулаx үйлдвэрт нийт 400 гаруй ажилтнууд бүтэн цагаар ажилладаг. Тэдний дунд менежерийн алба тушаалд нэг ч хүн байxгүй ба бүгд өөрийн хийx ёстой ажлыг гүйцэтгэж, төсөв гаргаx, ажил хуваарилаxыг хамтдаа шийддэг байна. Төсөөлөxөд хэцүү ч тэдний хувьд энэ нь ажилладаг нь гайxалтай. Канадын Moose Jam компанийн ажилчид менежерийн ажлыг энгийн ажилтнуудтайгаа хуваан гүйцэтгэдэг ба тэд ч энэ талын сургалт семинарт тогтмол хамрагдаж явдаг байна. Өөрийн ээлжид дээр ажилтнууд нь чанар шалгагч, төxөөрөмж хариуцсан ажилтан, сайжруулаx төлөвлөгөөгөө гаргагч гэx мэт олон төрлийн ажлыг хийx боломжтой байдгаараа онцлог. Дараагийн нийтлэлээр энэ чиглэлээр хамгийн амжилттай яваа Америкийн нэгдсэн улсын Zappos компанийг танилцуулаx болно.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок