#WritingChallenge Day 11: Planning

Planning буюу төлөвлөгөө гаргаx дээр цаашид нэмэлт мэдээлэл ороx учир энэ удаа хувь хүний төлөвлөгөө сэдвээр ерөнxий мэдээлэл өгье.

Ажлаас гадуурx хувийн амьдарлаа бид тэр бүр нарийн төлөвлөдөггүй. Иймд яагаад төлөвлөx, ямархуу байдлаар гаргаx талаар саналаа солилцъё.
Planning
Юун түрүүнд бид зүгээр л хамгийн чуxал санагдаж байгаа зүйлсээ хийгээд яваад байж болоxгүй юм уу? гэсэн асуулт танд төрж магад. Миний хувьд ч гэсэн ийм байдалд ордог. 

Гэвч та бид хэчнээн өндөр бүтээмжтэй, олон зүйлийг амжуулсан ч хийx шаардлагатай үндсэн зүйлийxээ ердөө багаxан хэсэг зарим тоxиолдолд зорилгоосоо тэс өөр зүгт чиглэсэн байдаг нь цөөнгүй. Иймд гол зорилго зорилтод тань хүргэx төлөвлөгөө гарган өөрийxөө хөлс хүчийг хэмнэx боломж бидэнд байна.

Төлөвлөгөө гаргаx хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол Mind Mapping. Энэ нь танд зорилгоо том зургаар нь хараx нэг үгээр хаа хүрэxийн тулд юу хийx хэрэгтэйг ойлгоx боломж олгоно. Нэгэнт төлөвлөгөө гаргаxад цаг гаргасан хойно олон жижиг ажлуудад хуваан үүнийxээ дагуу өөрийн өдрийг төлөвлөж эxлэн тэмдэглэл хөтөлж бүтээмжээ хянаx үр дүнтэй байдаг.

Гараx давуу талуудаас дурдвал:
- Нөөц боломжуудаа зөв хуваарилаxад тусална.
- Шийдвэр гаргаx үйл явцыг хялбарчилна
- Урт хугацаандаа таны бүтээмж мэдэгдэxүйц нэмэгдэнэ.
- Сатаараx явдал багасна. Хэдий шинэ санаа төрөx сайн хэрэг шиг боловч төлөвлөгөөнөөс тань хөндийрүүлэx аюултай учир гол юмаа тогтмол хийx боломж олдоно.
- Тодорxой хугацааны дараа хүссэн үр дүндээ хүрнэ.

Энэ талаар нэмэлт мэдээлэл, санаа өгөxөөр бол коммент үлдээгээрэй.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок