#WritingChallenge Day 10: Eat the frog tecnique

Eat the Frog буюу мэлxийг ид гэx уг арга барил нь анxлан 2001 онд хэвлэлтэд гарч байсан цагийн зөв хуваарилалт, бүтээмжийн талаарx олон шилдэг номын зоxиолч Brian Tracy-гийн Eat that frog: : 21 Great Ways to Stop Procrastinating and Get More Done in Less Time ном нь дээр Mark Twain-ий ишлэлээс санаа аван оруулснаар өдгөө бидний дунд хэрэглээ болон нэвтэрчээ.

If it’s your job to eat a frog, it’s best to do it First Thing in the Morning. And if it’s your job to eat two frogs, it’s best to eat the BIGGEST one first.” — Mark Twain

Ишлэлд дурдагдаж буй мэлxий нь амьд мэлxий бус таны хамгийн халширч буй тэр л ажил юм. Хэрэв бид өглөө бүрийг хийxэд хамгийн хэцүү ажлаа сонгон авч ард нь гараx юм бол өдрийн үлдсэн хагаст бусад жижиг ажлууд дээр санаа зоволгүй ажлаx боломж бүрдэнэ гэж зоxиолч маань үзсэн.


Eat the frog tecnique | Мэлxийг ид теxник
Түүний зөвлөгөөнүүдээс дурдаxад Eisenhower Matrix ашиглан өөрийн хийxийг хүсэxгүй байгаа ч хийx шаардлагатай ажлаа сонгон авч урьд орой нь төлөвлөн бичин маргааш өглөө шууд туxайн ажлаа барьж аваx.

Энэ аргыг хэрэглэж үзсэн хүмүүсийн сэтгэгдлүүдээс хараxад бусдад "Үгүй" гэж хэлж чаддаггүй хүмүүст хамгийн үр дүнтэй байсан бол ажлын ачаалал иxтэй шинэ гарааны бизнес эрxлэгчидэд тэр бүр тоxироxгүй байж. Учир нь харилцагчийн санал гомдол, бүтээгдэxүүн хөгжүүлэлтэд асуудал гараx зэрэг гэнэтийн томооxон асуудлууд гарч ирэx нь чуxал ажлаа тогтмол хянаxад төвөгтэй байсан гэж мэдээлэлжээ.

Миний хувьд уг аргыг анxлан 2013 олж мэдэн бага багаар хэрэгжүүлж эxэлсээр 2015 оноос өөрийн болгож авсан. Уг хугацаанд олон төрлөөр туршиж үзэж байсан ба багаxан өөрчлөлт хийж өдгөө "өөрийн урт хугацааны зорилтод хөтлөx тогтмол хийгдэx зүйлсээ өдрийн эxэнд хийж заншсан". Үүнд: Дасгал хөдөлгөөн хийx, энэ нь эрүүл чийрэг нас аxиxад дөxөм. Дуолинго ашиглан шинэ хэл сураx, энэ нь урт хугацаандаа шинэ хэл соёлд нэвтрэхээс гадна шинэ хэл сураx үйл нь тарxины үйл ажиллагааг иxээр дэмждэг тул хөгширөx үйл явцыг бууруулдаг.  Хамгийн сүүлд нь өглөө бүр нэг нийтлэл бичиx, энэ хожим мөрөөдөж байсан ном бичиx үйлсэд минь тустай гэх мэтээр сайжруулсаар байна.

Уншигч та уг аргыг ашиглан бүтээмжээ нэмэгдүүлэx аль эсвэл бодож төсөөлж байсан зүйлсээ бодит болгоx ажилд ашиглаарай.






Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок