#WritingChallenge Day 2: Morning Rituals

Morning Rituals буюу өглөөний зан үйл нь бидний амьдралын хэв маягийг тодорхойлох томоохон хүчин зүйл болоод байна.

Өмнө нь бид амьдарч буй бүс нутаг, соёл уламжлалаасаа хүлээн авч хэрэгжүүлж ирсэн олон зүйлс өдгөө хэр үр дүнтэй вэ? Таны биед ямар өөрчлөлт авчирсан бэ? гэх асуултанд хэрхэн хариу өгч байгаагаар дүгнэгдэх болсон.

Жишээ болгон авахад бясалгал нь бурхны шашны зан үйл, Энэтхэг соёлын нэгэн онцлог юм шиг явж ирсэн бол орчин цагт та бидний хайрлаж хүндэтгэдэг нэр алдартай жүжигчид, бизнесменүүд амьдрал ахуйдаа хэрхэн ашиглаж буйгаа хуваалцах болсон. Түүгээр ч барахгүй илүүтэй судлан Transcendental Meditation гэх та бидний тэр бүр сонсож байгаагүй техникийг олж нээн дүнгийн гайхан биширцгээж байна. Энэ бүгд үр дүнтэй байсантай л холбоотой. 

Үүнтэй ижлээр хэрэгжүүлж ирсэн дадал зуршил, зан үйлээ илүүтэй таних хүсэл надад ихэд төрдөг тул туршлагаасаа хуваалцъя.

Хамгийн эхний ээлжинд: Өглөөд яагаад ус уух, хэр их уух вэ? 

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок