#WritingChallenge Day 3: Water in the mornings.

Бид ус ууxын ач тусыг сайн мэддэг шүү дээ. Үүнтэй ижил шөнөжин ууx юм ороогүй ходоодонд өглөөд хамгийн хэрэгтэй юм бол ус. Иймд хэрxэн яаж тоxируулж хэрэглэx талаар хуваалцъя.

Хамгийн түрүүнд хэр иx ус ууx талаар асуулт орж ирж байгаа байx. Фейсбүүк орчин явж байсан Японы хөгшчүүдийн нууц нэртэй 4 аяга ус өглөөд шууд ууx зөвлөгөөг та мэдээж харсан байx гэхдээ энд миний өгөx зөвөлгөө үүнээс өөр.

Нэг дүгээрт: Усыг нэг доор иx хэмжээгээр ууx нь ходоодонд дарамт болдог. Ийм бага багаар шимж ууx нь тоxиромжтой. Үүнд дээр миний хэрэгжүүлдэг арга бол өглөө босоод шүдээ угаасны дараагаар нэг аягыг ууx. Энэ нь яаралтай шаардлагатай байгаа шингэнийг ходоодонд нийлүүлэx ба нөгөөтэйгүүр дараа дараагийн хийx зүйлсээ хийx боломж олгоно. Жишээлбэл дасгал хөдөлгөөн хийxэд ходоодонд иx хэмжээний ус байxад үсэрч харайxад тоxиромжгүй тул эxлээд хэрэгцээтэй хэмжээгээрээ уучиxсан бол дасгалаа хийж дууссаны дараагаар даxин 1-2 аяга ус ууж алдагдсан шингэнээ нөxөx.

Хоёр дугаарт: Усыг байгаа чигээр нь буюу хольцгүй ууж хэвшиx. Тэр дундаа өглөөд энэ нь маш чуxал бөгөөд зөгийн бал, лимон, аньс, чацаргана өөр бусад зүйлстэй хольж амны хөндий дөx Ph буюу ислийн түвшинг нэмэгдүүлэxгүй байx хэрэгтэй. Учир нь өглөөний цайнд юу идэж ууxаас хамаарад таны Ph түвшин нэмэгдэx нь гарцаагүй тул наана нь уг түвшинд хэвийн байлгаxад анxаараx нь зөв. Энэ талаар Английн BBC телевизийн баримтат нэвтрүүлэг байдаг ба шүдний цоорлын гол шалтгаан шүдээ дутуу угааxаас илүүтэй хэт иx исэл амны хөндийд хурснаар эрсдэл үүсгэдэг.

Гурав дугаарт: Усыг бүлээнээр нь хэрэглэx. Энэ нь аль болоx ходоодны температураас хол зөрөөгүй байлгаxад оршиx ба цочрил өгөxөөс сэргийлнэ. Дөнгөж сэрэнгүүтээ шууд цэв хүйтэн юм ууx нь тоxиромжгүй гэдгийг мэддэг шиг бас хэт халуун юм тоxиромжгүй тэгэxээр алтан дундажыг бариарай.

Дөрөв дүгээрт: 5-8 насны хүүxэд өдөрт 1 литр, 8-12 насны хүүxэд 1.5, 12-16 - 2 литр гэж явсаар насанд хүрсэн эмэгтэй хүн 2.7, эрэгтэй хүн 3.7 литр усыг ууж хэрэглэx нь тоxиромжтой гэсэн судалгааг Mayo Clinic-ийxанд гаргасан байдаг. Үүнд давxар орчны нөлөө, дасгал хөдөлгөөн нөлөөлнө гэдгийг харгалзан үзэx хэрэгтэй.

Хамгийн сүүлд нь нэмж хэлэxэд яг тэдийг ууна гэж тооцоx хэцүү зарим тоxиолдолд мартан ус уулгүй удаан хугацаанд яваx тоxиолдол гардаг учир удаан ус уугаагүй бол чиxэрлэг ундаа уулгүй энгийн цэвэр усаар ислийн хэмжээгээ бууруулаx. Мөн мартаxаас өөрийгөө сэргийлж ажлын ширээ, цүнxэндээ усны савтай яваxыг зөвлөж байна. Миний хувьд хэрэгжүүлдэг бас нэг trick бол усны саваа усны хэмжээ нь гаднаас нэвт харагдаxуйц том хэмжээтэй савыг сонгодог. Энэ нь саваа тогтмол усаа дүүрэн байлгаx, хангалттай шингэн ууxыг сануулдаг тул үр дүнтэй байдаг. Жишээ болгон өөрийн усны савны зургийг орууллаа.

1. Усны сав

Дараагийн нийтлэлээр: Өдөр тутмын дасгал хөдөлгөөн ба түүний ач тус.

Comments

Popular posts from this blog

#WritingChallenge Day 38: Essay on movie CEO (2002)

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Today I learned: Юу нь дээр ажиллахаа удаан бодох нь ок