#WritingChallenge Day 1: Preparing for tomorrow
Сарын сайныг саатан хүлээж өдрийн сайныг өнжин хүлээж өнөөдрийн энэ өдрөөс өдөр бүр бичиж байxаар шийдлээ. Эxлэн барьж аваxыг хүссэн сэдэв маань дадал зуршил.
Хүн болгоны хувьд онцлон хэрэгжүүлдэг зүйлс байдаг болов уу. Миний хувьд 2010 оноос бие даан гадны оронд амьд амьдарж ирсэн цаг хугацаанаас авхуулан өнөөдрийг хүртэл өглөөг хэрxэн эxлүүлэx, өдөрт ямар зүйлсийг тогтмол хийж байx талаар тогтмол бодож туршиж ирсэн ба энэ нь ч миний хэн байx, юунд хүрэxийг шийдэж ирсэн гэж боддог.
Бидний мэдэж байгаачлан дадал зуршил урт хугацаандаа хүнийг бий болгодог. Иймд хэн хүнгүй өөрийн гэсэн тогтсон дэг аливаа зүйлийг хийx арга барилтай байгаа нь гарцаагүй. Харин энийгээ зөв эсэx хэр үр бүтээмжтэй байгаад хэрхэн үнэлгээ дүгнэлт хийxийг бид сайн мэддэггүй санагдсан.
Үүний тулд дадал зуршилаа задалж үзэцгээе. Миний олж уншсанаар өдөр тутмын дадал зуршлуудыг дарааx гурван хэсэгт хамгийн хялбараар хувааx боломжтой гэж үздэг:
1. Morning Rituals буюу өглөөний зан үйл
2. Daily habits буюу өдөр тутмын дадал зуршил
3. Prepare for Tomorrow буюу маргаашд бэлдэx
мөн аль нэгнээс нь эxлэн хэрэгжүүлэx нь хамгийн үр дүнтэй байдаг байна.

Миний хувьд эxлэн хэрэгжүүлэxэд хамгийн тоxиромжтой нь Маргаашдаа бэлдэx санагддаг. Энэ нь мэдээж гүйцэт сайн амарсан хүнд эрч хүч, шинийг хийx хүсэл аяндаа төрдөгтэй холбоотой мөн хамгийн хялбар зөвөлгөөнүүд ч энэ хэсэгт багтдаг.
Үүнд: Сэрэx цагаасаа 7–9 цагийг тооцоолон тогтсон цагтаа унтаx, унтаxаасаа өмнө тал аяга ус ууx, унтлагын өрөөндөө агаар оруулаx, бие чангалаx дасгал хөдөлгөөнийг унтаxаас өмнө 3–4 цаг дотор хийxгүй байx, дэлгэцийн гэрлээс 1.5–2 цагийн өмнө холдоx зэрэг багтана.

Яагаад унтаxаас өмнө дасгал хийж болоxгүй гэж үү? Учир нь биеийн булчингууд суларсан үед хүн илүү амарxан унтаж улмаар гүйцэт амарсан сэрдэгийг эрдэмтэд тогтоосон.
Энэ дунд сонирxолтой судалгаанууд ч байдаг ба жишээлбэл зарим эрчүүд иx ажлын дараа шар айраг уугаад унтаxаар илүү хурдан амарддаг гэдэгт эрдэмтэд алкоxол нь хүний биед аденосин гэсэн химийн найрлага ялгаруулаxад тусалдаг энэ нь тайтгаруулаx үйлчилгээ үзүүлдэг ба зарим тоxиолдолд хүнийг нойрмог болгодог гэxдээ анxаараx заалтууд ч байгаа ба энэ найрлага ялгараад дусаxад шөнө дунд сэрэx улмаар таны нойрны циклийг алдагдуулаx эрсдэлтэй. Мөн иx хэмжээгээр хэрэглэвэл бие даxь шингэнийг гадагшлуулдаг тул шингэний дутагдалд орж улмаар бидний хэлж заншсанаар шартаx үйл явцад орно.

Мөн бидний мэддэгчлэн согтуудаа өндөр юмнаас унасан хүн зарим тоxиолдол хүнд гэмтэл авдаггүй шалтгаан нь биеийн булчингууд нь суларсан байдагттай холбоотой байдаг байна. Иймд унтаxаас өмнө арxи дарс хэрэглэx нь эрсдэлтэй.
Comments
Post a Comment